Өнөөдөр Олон улсын бичиг үсэг мэдэх өдрийг “Энх тайвны төлөө бичиг үсэг мэдэх явдал” уриан дор тэмдэглэж байна. Гариг дэлхий дээр бичиг үсэг үл мэдэх явдалтай хамтын хүчээр тэмцэхийн тулд ЮНЕСКО 1966 оны 9-р сарын 8-нд энэ өдрийг тогтоосон юм. Хүмүүс сансарыг эзэмшиж, атомыг залж, аврага том хотуудыг барьж босгон Гариг ертөнцөө Бүх дэлхийн аалзны тор мэт сүлжээгээр бүрхүүлж чадлаа. Харин энэ бүхний хажуугаар бичиг үсэг үл мэдэх явдлыг ялан дийлж чадсангүй. Жишээ нь, манай дэлхийн насанд хүрсэн хүн амын бараг 800 сая нь уншиж, бичиж чаддаггүй, 67 сая хүүхэд анхан шатны боловсрол эзэмшиж чадахгүй байна. Бичиг үсэгтэй болох асуудлыг засгийн газар, олон улсын байгууллага, иргэний нийгэмлэгүүдийн тэргүүн зэргийн зорилт болгохыг НҮБ өнөөдөр уриалж байна гэж Москва хот дахь ЮНЕСКО-гийн хорооны захирал Дэндэвийн Бадарч  ярьж байна: «Бичиг үсэг мэдэх явдал нь бүх амьдралын туршид суралцах, боловсрол эзэмших явдлын үндэс суурь нь болдог. Ийм учраас л энэ нь хүний эрхийн нэг үндсэн зүйл нь болдог юм. Нөгөө талаас энх тайван тогтвортой байдлын суурь нь нийгмийн шудрага ёс, хүний эрхийг мөрдөх явдал юм. Тийм учраас л энэ жил ЮНЕСКО олон улсын бичиг үсэгтэй болох өдрүүдийн хүрээнд энх тайван болон бичиг үсэгтэй болох явдлын уялдаа холбоонд онцгой анхаарал хандуулж байгаа» гэж тэр ярилаа. НҮБ-ын ЕА 2003 онд бичиг үсэгтэй болох 10 жилийн аян эхэллээ гэж зарласан билээ. Энэ олон улсын байгууллагын санал санаачлагад нэгдсэн улс бүхэн боловсролын хөтөлбөрийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн билээ. Энэ үүргийг бүрэн биелүүлэхэд саяхны санхүүгийн хямрал саад болсон, гэхдээ тодорхой хэмжээний амжилтад хүрсэн гэж Дэндэвийн Бадарч тэмдэглээд: «Хэрвээ 2003 онтой харьцуулах юм бол тэр үед дэлхийд 100 сая хүүхэд анхан шатны боловсрол эзэмшиж чадахгүй байсан юм. Энэ эерэг үр дүнгээс харж байхад сүүлийн 10 жилд олон улс орнуудад амжилт ажиглагдсан бөгөөд тэр тусмаа Африкийн орнуудад анхан шатны боловсролд хамрагдах хүрээ нэмэгдсэн юм. Иймэрхүү эерэг үр дүн байлаа ч гэсэн томчуудтай холбоотой асуудал байсаар байна. Мөн 67 сая хүүхэд сурч чадахгүй байна. 2013 он гэхэд бид бүх нийтийг бичиг үсэгтэй болгох нь юу л бол гэхдээ бид үүний төлөө тэмцэж байна гэж тэр ярилаа. ЮНЕСКО-гийн статистикын хүрээлэнгийн сүүлийн үеийн мэдээгээр ОУ-д иргэдийн 99% нь бичиг үсгийн анхан шатны үндэс сурьтай байна. Анхан шатны боловсрол эзэмших явдал бүх нийтийнх бөгөөд харин эдийн засгийн болон нийгмийн учир шалтгаанаас болж дунд боловсролд хүүхдүүдийг хамруулах явдал багассан байна. Гэхдээ 95%-иас буураагүй байна. Тэгэхдээ нэг асуудал байна. Одоо 1-р курст ирж байгаа хүүхдүүдийн бичиг үсэг мэдэх явдал тэдний ээж аавын хэмжээнд хүрэхгүй байна гэж дээд сургуулийн багш нар үзэж байна. Үүний учир шалтгааныг ОУ-ын Улсын хүмүүнлэгийн их сургуулийн хэл шинжлэлийн хүрээлэнгийн захирал Максим Кронгауз дэлгэлээ. Өнөөдөр дүрмийн алдаатай бичих нь тийм ч ичгэвтэр асуудал биш болжээ. Нийгмийн давж гарсан сэтгэл зүйн гол саад тотгор нь энэ юм бол уу? Энэ нь сайн уу, муу юу? Нэг талаас нь муу яагаад гэвэл соёлын үнэ цэнэтэй зүйл алдагдаж байгаа. Нөгөө талаас зөв бичгийн дүрэм бол практик зүйл, бичиг үсэг мэдэхгүй байх нь харилцан ярианд саад болохгүй, энэ нь боломжтой юм. Тэгээд ч зөв бичгийн дүрмийг шалгах асар их хэмжээний компьютерийн хөтөлбөр бий болсон шүү дээ гэлээ. Эрдэмтийн байр суурь нэг талаас тайтгаруулж байна. Сурагчдын сурлагын амжилтыг үнэлдэг Олон улсын холбооны үнэлгээ биднийг ёстой нисгэх дөхөж байна. Зөв бичих дүрэм хамгийн өндөр түвшинд байдаг 10 бүс нутгийг ОУ тэргүүлж байгаа юм байна. Манай 10 жилийн сурагчид уншилт, уншиж байгаа зүйлээ ойлгож байгаа байдлаараа дэлхийн 45 орны үе тэнгийнхнийгээ тэргүүлж байна. Бичиг үсэгтэй болгоход өнөөдөр ЮНЕСКО их хэмжээний хөрөнгө оруулж байна. Үндэсний сөргөлдөөн, хүйсийн тэгш бус байдал, хүн амыг туйлшруулах, нийгмийг ганцаардуулах зэрэгтэй тэмцэхэд бичиг үсэгтэй болох явдлыг гол болгож байгаа шинэлэг хөтөлбөр боловсруулсан зохиогчид олон улсын шагнал гардуулж байна. “Бичиг үсэгтэй байх явдал нь энх тайван ба хөгжлийг тогтвортой байлгахад харилцан хамтран ажиллах стратегийн үндсэн хэсэг нь билээ” гэж 2011 оны 9-р сарын 8-нд тус баярыг тэмдэглэхтэй холбогдуулж гаргасан илгээлтдээ ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова тэмдэглэсэн байна.