ОХУ-ын Номхон-далайн усан цэргийн флотын багийнхан Камбожид хүрэлцэн ирлээ. Найрамдалт айлчлалын гол зорилго хоёр орны усан цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа аж. Далайн цэргийн багийн энэхүү айлчлал нь Орос-Камбожийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ЭСЯ-наас Пномпеньд бүтэн жил үргэлжлэж байгаа арга хэмжээний нэг хэсэг юм. Оросын усан цэргийнхний хөтөлбөрт Камбожийн УЦ-ийн удирдлагатай болон мэргэжил нэгтнүүдийн хооронд хийх уулзалтууд болон соёл урлаг, спортын өргөн арга хэмжээнүүд орж байна. Оросын тэнгисийн цэргийн флотын төлөөлөгчдийн айлчлал Камбож улсад 9-р сарын 13 хүртэл үргэлжлэх бөгөөд түүний дараа оросын отряд Адены тохойд хөлөг онгоцнуудыг далайн дээрэмчдээс хамгаалах манаанд гарна.