2001 оны 9-р сарын 11-ний халдлагын 10 жилийн ойн өмнө АНУ цэргийн баазуудын аюулгүй байдлын арга хэмжээгээ зузаатгаж байна. Пентагоны төлөөлөгч Жорж Литлл мэдэгдэлдээ, 9-р сарын 11 хүртэл онцгой дэглэм үйлчлэх болно гэжээ. АНУ-ын түүхэн дэхь хамгийн цуст халдагын ойн өмнө аюулгүй байдалд заналхийлэл нүүрлэж буйг америкийн олон эрх баригчид сэрэмжлүлж байгаа юм. 2001 оны 9-р сарын 11-ний өдөр террорист “Аль-Каидагийн” бүлгэмийн амиа золиослогчид зорчигчдын онгоцыг булаан авч, тэдний хоёрыг Нью-Йоркийн дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу чиглүүлсэн юм. Гуравдахь онгоц нь Пентагоны байрыг мөргөж, дөрөв дэхь нь нийслэлийн Цагаан Ордон дээр унах байсан ч, Пенсильвани мужид унасан юм. Түүний зорчигчид болон онгоцны багийнхан алан хядагчдад төлөвлөгөөгөө биелүүлэх боломж өгөөгүй юм. 9-р сарын 11-ний халдлагад 3 мянга гаруй хүн амь үрэгдсэн юм.