Муаммар Каддафийн байгаа газрын тухай мэдээлэл НАТО-д байхгүй гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуусен мэдэгджээ. Чех улсын удирдлагатай Прагад хийсэн уулзалтын дараа Расмуссен хийсэн мэдэгдэлдээ, эвсэл нь зарим нэгэн этгээдийг дагаж мөрдөхийн тулд биш, харин энгийн ард түмнийг хамгаалахаар очсон юм гэжээ. Үүний зэрэгцээ америкийн Пентагоны тэргүүн Леон Паннета хийсэн мэдэгдэлдээ, АНУ нь ливийн удирдагчийг хаана орогнож байгааг нь мэдэхгүй ч гэсэн, заавал олно гэжээ.