Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ярославль мужид Як-42 онгоцны осолд амь үрэгдсэн хоккейчдын төрөл, төрөгсдөд эмгэнэл илэрхийлэв. Сүүлийн ирсэн мэдээгээр лхагва гаригийн орой унасан онгоцод  44 хүн явж байсны 42 нь амь үрэгдэж, хоёр хүн амь гарсан байна. Уг явдалтай холбогдуулан Ярославль хотод Дэлхийн улс төрийн их чуулганы ажилд оролцож байсан ерөнхийлөгч Дмитрий Медведев  өөрийн хөтөлбөрийг өөрчлөнө. Тэр осол гарсан эмгэнэлт газар очихын зэрэгцээ Оросын ОБЯ-ны хуралдааныг явуулна. Медведев засгийн газрын холбогдох байгууллагуудад эмгэнэлт явдлыг мөрдөхөд шаардлагатай бүхнийг хийхийг үүрэг болгов.