Палестиныг НҮБ-ын гишүүнээр элсэх эрмэлзлийг Хятад улс дэмжиж байна  -гэж БНХАУ ын ГХЯ-ны албан ёсны тэргүүн Цзян Юй өнөөдөр мэдэгджээ. “Палестины ард түмний Израильтай энх тайвнаар зэрэгцэн оршсон тохиолдолд- өөрийн улсыг байгуулах нь салашгүй  эрх юм” гэж тэр эмэгтэй мэдэгджээ.  3-р сард палестины удирдагч Махмуд Аббас  9-р сард НҮБ-д тус улсыг 1967 онд хиллэсэн тусгаар тогтнолыг хүлээн  зөвшөөрүүлэхээр  хандана гэж анх удаа зарласан юм. Палестинчууд Йорданы баруун эрэгт болон Газын зурваст  зүүн Иерусалимд нийслэлтэй өөрийн улсыг байгуулахыг хүсч байгаа юм. Израиль нь 1967 оны Хилийн зурваст эргэж ирэхээс эрс татгалзаж байгаа юм.  НҮБ-д Палестиныг гишүүнээр элсүүлэх санал  хураалт 9-р сарын 12-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы  үеэр болох юм.