Өнөөдөр Ярославль хотын “Туношна”  онгоцны буудлаас хөөрсний дараа “Як-42” онгоц сүйрлээ. “Як-Сервис” нисэх компаний “Як-42” онгоц “Туношна” онгоцны буудлаас орон нутгийн цагаар 16:05 минутад хөрснийхөө дараа онгоцны буудлын орчимд унасан гэж Росавиациас мэдээлжээ. Онгоцнд ярославль хотын хоккейны баг  тамирчид явж байжээ. Урьдчилсан мэдээнээс үзвэл онгоцнд 37 хүн явсны -36 нь амь үрэгдсэн гэж Оросын ОБЯ- ны төлөөлөгч мэдэгджээ. ОБЯ-ны мэдээлснээр, онгоц Ярославль хотоос Миснк хот руу нисч байжээ. Урьдчилсан мэдээнээс үзвэл онгоц хөөрснийхөө дараахан  бага өндрөөс унаж, тэр даруйдаа шатсан байна. Як-42 онгоц онгоцны буудлын орчимд унажээ. Ослын шалтгааныг тодруулж байна. Онгоцны сүйрлээр эрүүгийн хэрэг нээгээд байна. 

Гэрэл зураг