Афганистан дахь НАТО-гийн удирдлага  афганы зарим засан хүмүүжүүлэх газруудад  хоригдлуудыг шилжүүлэхээ түр зуур зогсоожээ. Учир нь Урузган, Кундуз мужийн засан хүмүүжүүлэх газрууд нь хориглуудтай харгис харьцаж, тэднийг тарчлаадаг тухай мэдээлэл тарсан юм.Хоригдлуудыг зодож тамлан, тэдэнд цахилгаан бороохой хэрэглэдэг тухай НҮБ-ын илтгэл дээр гарсныг  үндэслэн ийм  шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн, орон нутгийн полицын болон Афганистаны тусгай албануудаар халхалсан   нууц хорих газрууд байгаа тухай илтгэлд оржээ.