АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама пүрэв гаригт конгрессд хандаж үг хэлнэ. Гол сэдэв - эдийн засгийн өсөлтийг урамшуулах болон ажлын байрыг бий болгох шаардлага. Шинжээчид үзэхдээ, америкийн удирдагчийн мэдэгдэл нь сонгуулийн сурталчилгааны ажлын хүрээнээс халихгүй юм. Обама хоёр танхимын төлөөлөгчдөд  ажлын байр бий болгосон компаниудад  нэг жил татварын хөнгөлөлт үзүүлж байхаар санал тавина. Орон сууцны зах зээлийг дэмжих  болон дэд бүтцийг сэргээх - зам, сургууль, онгоцны буудлууд засварлах шинэ  хөтөлбөрүүд юм. Хэвлэлүүдэд нийтлэснээр  эдгээр саналуудыг ардчилсан намын гишүүд намуудын хоорондын комиссийн төсвийн хомсдолыг бууруулахад урьтал болгон оруулж магадгүй аж. Гэхдээ ийм арга хэмжээ нь  АНУ-ын  эрх баригчдын эдийн засгийн бууралтын эрчийг ямар нэгэн байдлаар  нөхөх гэсэн боломжуудыг мэдэгдэхүйц давж байна. Төсвөөс жил бүр  3 их наяд доллар гарч байна. АНУ  бүх хүчээрээ зүтгэснээр нэг их наяд долларт л хүрэх аж.  Тиймээс уналт нь үргэлжлэх болно гэж “Неокон” консалтинг группын ерөнхийлөгч Михаил Хазин тэмдэглээд: «АНУ-ын эрх баригчдад эдийн засгийн богино хугацааны хөшүүрэг болох   нэг нөөц бий гэдгийг тооцох хэрэгтэй юм. Энэ бол их хэмжээний  цаасан мөнгө үйлдвэрлэх З дахь раунд.  Хоёр дахь үе нь хангалтгүй бага үр дүн харуулсан.  Хэрвээ богино хугацаанд хоер-гурван их наяд долларыг гаргах юм бол энэ үр ашгаа өгнө.  Өөр нэг асуудал бол, хэдэн сарын дараа энэ нь ханшны   бууралтын шинэ давалгаанд хүргэнэ. Энэ бол Обамагийн  дараа жилийн 6-р сар  буюу сонгууль хүртэл тэсэх хамгийн сүүлчийн нөөц юм. Энэ намар  Орос, Бразил, Хятад, хамгийн гол нь Европын хөгжиж байгаа хөгжилтэй орнуудын хувьд байдал тун тогтворгүй болно.  Яагаад гэвэл Европын –хамгийн том хөрөнгийн эх үүсвэр  бол АНУ юм.   Сүүлийн үеийн Вашигтоны үйл ажиллагаа нь  юуг харуулж байна вэ гэвэл  Европын  томоохон хүчтэй санхүүгийн хямралууд нь ямарч найдваргүй зүйл гэдгийг гэрчилж байна» гэлээ.

   Ерөнхийлөгчийнхээ  мэдэгдэлд 2012 онд  эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэсэн урьдчилсан таамагт америкчууд үл итгэсэн байдлаар хандаж байна.  “Чи нохойгүй бол хуцахын хэрэггүй” гэж «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа FBB Capital   партнерс компаний ерөнхийлөгч Сюзан Фултон тайлбарлаад: «Одоо бид үзэл суртлын хямралыг туулж байна.  Конгрессын нэг тал буулт хийж өгөхгүй байна. Ганц бүгд найрамдахчууд болон Ардчилсан намыхан – төсвийг бууруулахын төлөө байна. Гэхдээ хямралыг ялахад зөвхөн төсвийг багасгаснаар боломжгүй юм. Хөрөнгөө нэгтгэх хэргэтэй юм» гэв. АНУ-ын төрийн өр айлгах 15 их наяд долларын   түвшинд  эрчимтэй явж байна. Үүнийг хүсэхгүй өсөлтийг зогсоохын тулд Вашингтон  нилээд хэдэн шуурхай арага хэмжээ авах гэж байна. Тэдгээрийн дунд Төрийн департаментын төсвийг нилээд хэмжээгээр,  БХЯ-ны  төсвийг 10 жил багасгахаар, НҮБ-ын санхүүжүүлэлтийг бүр мөсөн зогсоож  магадгүй байна.