Дэлхийн боксын холбооны шалгуураар саяхан дэлхийн аврага болсон оросын хэт хүнд жингийн боксчин Александр Поветкин Аврагын цолоо хамгаалахын төлөө бэлтгэж байна. Тоглолт 12-р сарын 17-нд Цюрих хотод болно.  Оросын боксчны өрсөлдөгч нь америкийн алдарт боксчин Эвандер Холифилд юм. Украины боксчин Владимир Кличкотой тоглох нь Поветкины гол зорилго юм. Хувиарын дагуу энэ тоглолт жилийн дараа л болох юм. “Оросын Витязь” хочтой 32 настай Александр Поветкин олон ялалт байгуулсан юм. Тэрээр сонирхогчдын боксын олон удаагийн аврага, 2004 оны Олимпын аврага юм. Харин саяхан мэргэжлийн түвшинд дэлхийн аврага болсон юм. Герман улсад 8-р сарын 27-нд болсон маш хүнд тулалдааны явцад орос нөхөр Узбекстан улсын Руслан Чагаевыг ялсан билээ. “Сэтгэл хангалуун байна гэхдээ энд зогсохыг хүсэхгүй байна. Цашаа улам ахих хэрэгтэй, Хамгийн хүчтэй боксчидтой тулалдах болно” гэж  Александр Поветкин мэдэгдээд: «Би дэлхийн аврага болсон гэж биеэ тоох юм надад алга. Маш их туршлага хуримтлуулсан чухал тулалдаанд оролцлоо л гэж бодож байна. Цаашдаа иймэрхүү тулалдаанууд өөртөө итгэх итгэлийг надад улам өгөх байх гэж би бодож байна» гэлээ.

  Александр Поветкины ирээдүйн өрсөлдөгч нь америкийн алдарт боксчин Эвандер Холифилд юм. Тэрээр 8-р сарын 27-нд болсон тоглолтод хүндэт зочноор оролцсон бөгөөд “Оросын Витязь”-ийг ажигласан юм. Мэргэжилтнүүд боксчдын чансааг 12-р сард гаргана. Америкийн боксны сул тал нь түүний нас гэж тэд үзэж байна. Тэр 48 настай юм. Гэхдээ энэ бол асар их туршлага гэсэн үг. Холифильд 48 удаа ялалт байгуулж, 10 удаа ялагдаж, хоёр удаа ничсэн юм. Тухайн үед түүний өрсөлдөгч нь Майк Тайсон, Леннокс Льюис нар байсан гэдгийг мартах ёсгүй.Александр Поветкины менежер Владимир Хрюнов хэлэхдээ, одоогийн хийх тулалдаан бүхэн  WBA-ийн супер аврага,  IBF ба WBO зэрэглэлийн хүндэт бүсийн эзэн украины иргэн Владимир Кличкотой хийх тоглолтын бэлтгэл юм гэлээ. Энэ хоёр боксчдын тоглолт нь орчин цагийн хамгийн хүсэн хүлээж байгаа тоглолт юм гэж  Владимир Хрюнов яриад: «Кличкотой тоглох нь бидний гол зорилт гэхдээ энэ бол ирээдүйн том үйл явдал болно. WBA-ийн албан ёсны протоколийн дагуу Александр байнгын аврагын цолыг авсан ба 12 сарын дотор чөлөөт хамгаалалт хийх ёстой ба заавал тоглох ёстой боксчинтойгоо тоглох юм. Энэ хугацаанд албан ёсны өрсөлдөгчид нь бүрэлдэх ёстой юм байна. Владимир Кличко “супер аврага” болохынхоо өмнө 18 сарын хугацаанд хамгаалалтын тоглолт хийж байсан байна. Энэ тоглолтыг бүгд хүлээж байна» гэв.

   Өөрийн ойрын төлөвлөгөөнийхөө талаар Александр Поветкин ярихдаа, Олимпийн тоглолтод оролцож магадгүй гэж мэдэгдлээ. Сонирхогчдын боксын олон улсын холбоо мэргэжлийн боксчдыг олимпын тоглолтод оролцуулж магадгүй гэж саяхан мэдэгдсэн юм. Гэхдээ энэ бүхэн 2016 оноос өмнө болохгүй юм. “Олимпын тоглолтод оролцох боломжийг бий хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Өөрийн эх орон ОУ-ынхаа төлөө тоглохыг би ихэд хүсэж байна. Хэрвээ надад ийм боломж гарах юм бол би түүнийг заавал биелүүлэх болно” гэж  Александр Поветкин хэлсэн байна.