Дэлхийн 57 орон 1500 гаруй оролцогчид, 500 гаруй ажиллагаа, арав гаруй хэл дээр хэвлэгдсэн  200 мянга гаруй ном зохиол... Энэ бүхэн бол Москвад 9-р сарын 7-12-ны хооронд болох олон улсын 24-р яармаг худалдааны тухай өгүүлж байгаа зүйлүүд юм. “Москвагийн номын үзэсгэлэн худалдаа гэдэг бол үндэсний хэвлэх үйлдвэрүүдийн нүүр царай” гэж Роспечать компанийн орлогч захирал Владимир Григорьев хэллээ. Энэ оны эхний найман сард л гэхэд 80 мянган номыг 400 сая ширхэгээр хэвлэсэн байна гэж тэрээр үзэсгэлэнгийн нээлт дээр танилцууллаа. Олон улсын хэвлэх үйлдвэрүүдийн болон орчуулгын үйл ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх, инновацийн технологийг нэвтрүүлэх зэрэг сэдэв нь энэ удаагийн номын форумын уриа юм. Ийм учраас л энэ удаагийн үзэсгэлэн улам “улам олон улслаг”, өргөн хүрээтэй, олныг татсан байдалтай болсон юм. «Ийм олон үйл явдалтай, хөтөлбөртэй, зочидтой болж байгаа нь энэ удаагийн яармагыг ухаан санаанд багтамгүй болгож байна. Ном зохиол хэвлэхтэй холбоотой мэргэжилтнүүд болон уншигчдын хувьд энэ яармагийг баяр ёслол байлгахын төлөө зохион байгуулагчид нь бүхнийг хийлээ» гэж Владимир Григорьев хэллээ.

    Энэ өдрүүдэд Москва руу дэлхийн өнцөг булан бүрээс зохиолчид, яруу найрагчид, хэвлэн нийтлэгчид цугларлаа. Үүний төлөө Аргентин, Венесуэль, Бразил, Куба улсуудын төлөөлөгчид Атлантын далайг ч туулж ирлээ. Жишээ нь энэ үзэсгэлэнгийн хүрээнд Куба улсын элчин сайдын яам “Үл мэдэгдэх хайрт Куба улс минь: оросын хэвлэлийнхэнд зориулсан шинэ санал санаачлагууд” гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Мөн Беларусь, Серб, Болгар, Норвег, Израиль зэрэг улсууд тусгай зориулалтын сэдэвчилсэн төслүүдээ Москвад танилцуулна. Мэдээлэлийн технолог болон номын сан судлалын Софийн улсын их сургууль, Иван Федоровын нэрэмжит Москвагийн хэвлэлийн улсын их сургуультай хамтран “Славянчуудын веб соёлын  форумыг” зохион байгуулна. Жишээ нь АНУ-ын төлөөлөгчид оросын мэргэжил нэгтнүүддээ олон улсын номын бизнест номын яармагуудын гүйцэтгэх үүргийн талаар санал бодлоо солилцож, орос номоор америкийн уншигчдыг хэрхэн байлдан дагуулах талаар зөвөлгөө өгөх юм. учир нь ирэх жил ОУ нью-йоркийн BookExpo America номын яармагийн гол үзүүлэн болох юм. Москвагийн номын яармагийн “Олон улсын зочны өрөө”-ний хүрээнд АНУ-ын номын худалдаа болон ном зохиолын үйлдвэрийн удирдлагууд,мэргэжилтнүүд, нью-йоркын яармагийн удирдлагууд, сэтгүүлчид “Read Russia! ОУ, BookExpo America-2012-ын хүндэт зочин” төслөө танилцуулах болно. Мөн “Олон улсын зочны өрөө”-ний хүрээнд яармагийн үзэгчид Англи, Франц, Бельги улсуудын төлөөлөгчидтэй уулзах болно.

   Энэ жил Италийн жил ОУ-д, ОУ-ын жил Италид болж байгаатай холбогдуулж Москвагийн 24-р номын яармагийн хүндэт зочноор Итали улс уригдлаа. ОУ-ын нийслэлд тус улсыг 17 нэрт зохиолчид болон тэргүүлэх хэвлэлийн үйлдвэрийнхэн, бүр засгийн газрын гишүүд төлөөлөх болно. Тэд оросын уншигчидтай уулзахдаа “Эх орон минь ямар билээ”, “Итали улсын атлас, Түүх, хотууд”, “Шинэ зууны уран зохиолд хандах хандлага”, “Алс хол ч, ойрхон Итали-Орос улсууд” зэрэг сэдвүүдийг хөндөх болно. “Бид Москвагийн яармаг дээр амжилт олно гэдэгт итгэлтэй байна гэж” ОУ-д Итали улсаас суугаа ЭСЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Энрико Валли үзэсгэлэнгийн нээлт дээр хэлээд: «Оросууд итали хэл болон итали соёлыг ихэд сонирхож байгааг би мэдэж байна. Үүний нэг тод жишээ нь манай сүүлийн үеийн бестселлерүүд орос хэл дээр олноороо орчуулагдаж байгаа явдал юм. 2000-2010 оны хооронд 366 италийн зохиолчдын ном орчуулагдсан гэдгийг би сайн мэдэж байна» гэж гэлээ.Зарим нэгийнх нь Москвад ирсэн явдал ОУ-тай танилцах том эхлэл болж болох юм. Учир нь үзэсгэлэнгийн дараа 10 хүн ОУ-ын нутгаар аялах юм. “Италийн транссибириада” утга зохиолын экспресс, Москвагаас Улаан-Үд, Доод Новгород, Казань, Екатеринбург, Томск, Красноярск хотуудаар аялах болно. Маш олон өөр хоорондоо төсгүй оросын хотууд италийн зочиддоо байгал, архитектурын үзэсгэлэнтэй сайхан болон зочломтгой байдлаа үзүүлэхээр бэлдээд байна. Итали улсын нэрт зохиолчид, яруу найрагчдын нүдээр Орос орныг харсан бүтээлүүдийг тэдний ном зохиолоос үзэх нь зөвхөн италчуудад ч биш оросуудад сонин байх болно.