Хятадын нефтийн CNPC корпорац Ливийн зах зээлд  буцаж очих бодит боломжтой юм, гэхдээ  үүний тулд хятадын дипломат албыг  идэвхжүүлэх шаардлагатай юм. Ингэж үзэж буйгаа  эрчим хүчний аюулгүй байдлын асуудал хариуцсан эрдэм-шинжилгээний ажилтан, хятадын нэрт  мэргэжилтэн Сюй Сяоцзе ярьжээ.  Үүнээс үзэхэд шинэ Ливид хятадын сонирхлыг хангахын тулд  хөнгөлттэй зээл олгох болон нефтийн гэрээний  ашигтай нөхцлүүд нь  тодорхойлох  хүчин  зүйлүүд болж чадахгүй нь. Энд гол нь улс төрийн хүчин зүйл байх бөгөөд  Ливийн тогтворжилтод Бээжин ямар тоо хэмжээгээр оролцох нь сонирхол татаж байна. Хэдэн жилийн өмнө энэ асуултын хариу хэнд ч эргэлэзээ төрүүлж байгаагүй юм. Хятад улс хөндлөнгийн  ажиглагчийн, магадгүй сонирхогчийн үүрэг гүйцэтгэх байсан биз.

         Өнөөдөр байдал эрс өөрчлөгдсөн. Хятад улсын эдийн засгийн чадавхи нэмэгдэхийн зэрэгцээ тус улсын  сонирхлын хүрээ тэлж, том тоглоомд оролцоход бэлэн болоод байна. Олон улс төрчид үзэхдээ, одоогоос тэр  Дэн Сяопины найман ханзаар тэмдэглэсэн “сүүдэрт байж, юугаараа ч тэргүүлэхгүй“ гэсэн даруу байр сууриараа сэтгэл ханахгүй болсон гэжээ. Нефтийн тоглоомын бооцоо дэндүү  өндөр. Ойрхи-Дорнодын үйл явдал нь Хятад улсын арабын сонирхолд зүгээр нэг нөлөөлөөгүй, гэсэн ч Бээжин Ойрхи-Дорнодод илүү их сонирхолтой байна. Хятадын шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь  Хятад улсад их гүрний нөлөөгөө нэмэгдүүлэх боломж өгч байгаа аж. Гэтэл энэ нь Хятад улс өрнөдийнхний нилээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болно гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн  захирал, профессор Сергей Лузянин үзээд «Энэ нь дэлхийн болон Ойрхи-Дорнодын орнуудын Хятадын өрсөлдөгчдийн   дунд эсэргүүцлийг нэмэгдүүлэх болно. Тухайлбал, ЕХ, АНУ нь, зөөлнөөр хэлвэл, Хятадыг ливийн, ойрхи-дорнодын чиглэлүүдэд нэг их дэмжихгүй байгаа юм. ЕХ-ны төлөөлөгчдийн ярьснаар, Ойрхи-Дорнодын улс-төрийн бодлогод    туршлагагүй Хятад улс бүрэлдэн тогтож ирсэн тэнцвэрийг алдуулахгүй гэсэн бүрэн итгэл үгүй аж. Хятад бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдэхгүй, харин ч түүний үйл ажиллагаа харилцан үл итгэлцлийг л хурцатгана гэж европчууд үзэж байна» гэв.

       Гэтэл Сергей Лузянины тайлбарлаж байгаагаар  Хятад өнгөрснөөсөө сургамж авч, өөрийн төлөвлөснөөс үл татгалзан уламжлалт тоглогчидтой зэрэгцэн ойрхи-дорнодын  том  тоглоомд  орох бодолтой байна.  Хуучин цагт түүнд ийм боломж олгодоггүй байсан  Каддафитай  тэр бүр хэл амаа олж чаддагүй байжээ. Ливийн  удирдагч тухайн  үедээ Тайбэйтэй ойртох нилээд хэдэн алхам хийсэнд Бээжин саад болж чадаагүй аж. 2006 онд тэр үеийн Тайваны  ерөнхийлөгч Чэнь Шуйбянь Триполид айлчилжээ.Бээжин тэр үед ливийн удирдагчийн уян хатан чанарыг хэт үнэлсэн. Энэ нь Ливид ажилладаг канадын Vernex нефтийн  компаний хэсгээс  хятадын CNPC   компанид хүртээгүй юм.  Арилжаа бүтэлгүй болсон. Яагаад гэвэл тэр үеийн ливийн эрх баригчид сайшаагаагүй юм. Шинэ эрх баригчидтай ч гэсэн харилцаа нэг их амаргүй л байгаа, Бээжин тус улсад мөргөлдөөн эхлэх үед  Каддафийн талыг дэмжиж байсан юм. Хятадын Ливид явуулж буй бодлого одооноос уян хатан болох нь ойлгомжтой. Хятадын дипломат алба урьд өмнөөс илүү  идэвхитэй  улс орныхоо сонирхлыг Хятад  улсын хилээс хол  бүс нутагт хамгаалах болно.  Хятадын эрчим хүчний төслүүдийн эдийн засгийн  ирээдүй Ливид байгаа төдийгүй бүхэлдээ арабын орнуудад оршиж  байна. Ливийн нефть одоо хүртэл хятадын экспортын дөнгөж 3 хүрэхгүй хувийг л хангаж байсан юм. Хятадын хувьд  энэ бол хамгийн гол нефтийн төлөө тэмцэлээс гадна хятадын  сонирхлыг  тооцож байх өрнөдийн орнуудын түншүүдтэй бодох  сургамж юм.