АНУ-ын БХЯ-ны сайд Леон Панетта Иракаас Америкийн цэргийг гаргах  хугацаа дууссаны дараа энэ улсад америкийн цэргийг үлдээх төлөвлөгөөг дэмжлээ.”Нью-Йорк Таймс “ сонинд “Иракийн  аюулгүй байдлын хүчнийхнийг бэлтгэх үүднээс тус улсад 3-4 мянган  америкийн цэрэг үлдэж болох юм” гэж сонин тэмдэглжээ.  Сонинд нийтэлснээр ийм төлөвлөгөө нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн америкийн цэргийг Иракаас  оны эцсээр гаргах төлөвлөгөөнөөс  тэс өөр аж.  “АНУ Ирак дахь  цэргийн хүчээ  багасгалаа гэхэд, Тагнуулын төв газар нь  Иракд  төрийн департаментад ажилладаг хирнэ  аюулгүй байдлын хувийн гэрээт албаны хувиар өөрийн байр сууриа  үргэлжлэн хадгалах болно” гэж сонинд бичжээ.