Мэдээлэл телекоммуникацийн технологт оросын эрдэмтэд хувьсгал хийнэ. Санкт-Петербургийн механик, оптик мэдээлэлийн технологийн их сургуулийн саяхан нээгдсэн лабораторт оптикийн чип бүтээх ажил өрнөж байна. Энэ чипийг бүтээснээр хүн төрлөхтөн үл үзэгдэгч болох боломжтой юм.Оптикийн компьютер бүтээх нь мэргэжилтнүүдийн гол зорилго юм. Одоогийн компьютерүүд нь жирийн электронон чипээр ажилладаг ба боломж нь хязгаарлагдмал юм гэж  Санкт-Петербургийн механик, оптик мэдээлэлийн технологийн их сургуулийн лабораторын эрхлэгч Павел Белов «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд «Оптикийн чип нь электронон чипээс сая дахин илүү хурдтай ажиллах юм. Электронон чип нь өөрийнхөө хэмжээ хязгаарт хүрсэн билээ. Бидний одоо хэрэглэж байгаа компьютерыг үйлдвэрлэгчид тооцоолон бодох хурдыг ихсгэхийн төлөө тэмцэж байгаа ба энд плат нь хэт халах асуудалтай гарч байгаа юм. Оптикийн чипийн хувьд энэ бүх асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Ингэснээр коммуникацийн болон тооцоолон бодох системд том алхам хийнэ гэсэн үг» гэлээ.

    Оптикийн компьютерын ажиллагааг оптикийн цацрагын урсгалыг манипуляцийн замаар гүйцэтгэх ба ингэснээр тооцоололтын хурдыг өндөр хэмжээнд хүргэнэ. Ийм чипийн тусламжтайгаар мэдээлэлийг секундэд 640 гигабайтэд хүргэх ба жишээ нь интернетийг 100 дахин хуртай болгоно гэсэн үг. Оптикийн чипийг байгал дэлхий дээр байхгүй материалаар үйлдвэрлэх юм гэж  Павел Белов тайлбарлаж байна. «Энэ материалыг тусгайлан боловсруулж бий болгосон юм. Өөрөөр хэлвэл ийм ангилалын материалын инженерийг хийж байна гэсэн үг. Ер нь бол ямар нэг материалыг байгал дэлхийгээс олж аваад дараа нь түүний шинж чанарыг нь судлаж үзээд хэрэглэдэг билээ. Харин бид бол эсрэгээр нь хийж байгаа юм. Ямар нэг зүйлд хэрэгтэй жишээ нь оптикийн чипт хэрэгтэй материалыг бодож олоод дараа нь шинж чанрыг нь бий болгодог юм» гэж Павел Белов хэллээ.

   Мета материалуудыг одоо гар утасны авсаархан антенн, томографын мэдрэмжийг сайжруулахын тулд анагаах ухаанд тус тус хэрэглэж байна. Тера герцийн цацрагын тусламжтайгаар хүний биеийн гурван байрлалын зургийг нь авч болох ба рентгений аппаратыг бодвол хүний арьсанд гэмтэл учруулахгүй. Харин оптикийн диапазон дээр мета материалыг бүтээх нь маш хүнд хэцүү удаан хугацааны процесс юм. Тэгэхдээ үр дүн нь гайхамшигтай байх юм. Хүүхэд насандаа үлгэрийн үл үзэгдэх малгай өмсөхийг хүсэж байгаагүй хүн гэж байхгүй бизээ. Харин энэ үлгэр биелэлээ олж мэдэхээр байна гэж Павел Белов ярьж тэмдэглээд «Энэ бол science fiction биш. Бид үл үзэгдэх малгайны тухай үнэхээр үнэнээсээ ярьж байна. Бидний бүтээж байгаа материалын тусламжтайгаар ямар нэг объектыг үзэгдэхгүй болгож болно. Энэ нь материалыг хэрэглэх нэг хэлбэр нь юм. Ямар нэгэн объект гадны цацрагын нөлөөнд харагдахгүй байх тийм бүтээлэгийг бид бүтээж байгаа юм. Цахилгаан соронзон долгион ямарч сарнилтгүйгээр  объектыг туулж гарч байгаа юм» гэлээ.Одоохондоо манай эрдэмтэд микрометрээр хэмжигдэх асар жижигхэн объект дээр туршилт хийж байна гэж мэргэжилтнүүд ярьж байна. Оптикийн үл үзэгдэх малгай үнэхээр ажиллаж байгаа гэдгийг харахын тулд микроскоп хэрэглэх шаардлагатай болж байна. Энэ гайхамшгийг энгийн нүдээр үзэх боломжгүй юм. Ямар нэгэн диапазонд үзэгдэхгүй байх цэргийн хувцас ойрын ирээдүйд хийнэ гэдэг нь бодит зүйл болоод байна.