Арабын нилээд хэдэн орнуудад гараад байгаа хувьсгалын үйл явдлууд,дэлхийн шийдвэрлэгдээгүй асуудлуудын өнгөн дээрх   Европ, АНУ-ын өрийн хямрал нь шинжээчдийг шинэ “дэлхийн засгийн газрыг” байгуулах тухай бодоход хүргэж байна. Ийм засгийн газар нь “их гурав”-аас : АНУ, Хятад, ЕХ Орос улсын хамт  схемээр байгуулагдаж болох юм. “Энэ нь трансатлантын эвслийг  ШХАБ-тай нэгтгэх гэсэн утгатай юм” гэж Ярославлийн их чуулганд оролцогч,  германы улс төрч Александр Рар үзэж байна. Оросын “Российская газета” сонинд тэр тэмдэглэхдээ, Санхүүгийн хямрал нь АНУ, ЕХ-ны байр суурийг дэлхийн тавцан дээр сүйрүүллээ. Дэлхийн ирээдүйн дуудлагууд болох: дэлхийн цаг уурын өөрчлөлтүүд, нөөцийн хомсдол, шилжилт хөдөлгөөн, эрчим хүчний аюулгүй байдлууд нь Вашингтон,Брюсселийн  Орос улс, Хятад улсын оролцоогүй шийдвэрлэчих  асуудлууд   биш юм.  2008 онд Москва, Бээжин хоёр олон туйлт дэлхийг байгуулах тухай санааг хэрэгжүүлэхийг оролдсон. Гэхдээ тэр үеийн санхүүгийн хямрал   дэлхийн улс төрийн ямарч бодлогын өөрчлөлтүүдийн тухай ярих хэрэггүй гэж ойлгуулсан.  Одоогийн байдалд “Их гурвыг” АНУ, Орос улсыг  ЕХ-той хамт, Хятад улсыг  оролцуулан   байгуулах нь  эрчимтэй хөгжиж байгаа олон туйлт дэлхийг хөгжүүлэхийг тогтворжуулах боломжтой юм.