Ярославльд “ Нийгмийн олон төрөлт төлөвийн үеийн орчин үеийн төр “  Дэлхийн улстөрийн  их чуулган нээгдлээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү их хуралд Оросын болон бусад орнуудын   улс төрчид,улс төр судлаачид хэдэн арван илтгэлийг тавих юм. Өөрсдийн оролцоог Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Түркийн тэргүүн Абдулла Гюль нар баталгаажуулсан юм.  Ярославлийн их чуулган гурав дахь удаагаа зохиогдож байна. Одоо энэхүү арга хэмжээ нь Оросын томоохон  мэтгэлцээний талбар гэж хэлж болох   юм. Их чуулганд оросын, барууны орнуудын маш  олон шинжээч, улс орнуудын тэргүүн нар, гадаадын орнуудын томоохон улс төрийн зүтгэлтнүүд оролцож байна.  Арга хэмжээ жил ирэх тутам  илүү танигдах болж, түүний үйл ажиллагаанд илүү олон нэр хүнд бүхий хүмүүс оролцох болжээ. Энэ тухай  Дэлхийн улстөрийн их чуулганы захиргааны тэргүүн Владислав Иноземцев хэлэхдээ: «Оросын улс төрчид, улс төр судлаачдын хооронд, европ, америк, хятадын нийгмийн ухаантнуудын  хооронд, бусад орнуудын төлөөлөгчдийн  хооронд бүтээлч  яриа, хэлэлцээ явуулах гайхамшигтай талбай юм. Урьд жилүүдээс ялгаатай нь энэ удаагийн чуулган нилээд өргөтгөсөн хэмжээнд болж байгаа юм.  Арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэнэ. Эхний өдөр гурван салбар хуралдаан  ажиллана. Салбар тус бүр үдийн өмнө хуралдаанаа явуулаад, үдийн дараа хуралдаан дээр 25-27 хүн өргөн хүрээтэй мэдээлэл хийнэ. Дараа нь тэд мэтгэлцээнд оролцох болно» гэлээ.

    Чуулганы гол мэтгэлцээн гурван салбарын хүрээнд болно: “Улс төрийн угсаатны нийгэм дэхь ардчиллын хэлбэрүүд”, “Баян, ядуу: шудрага үнэн хаана байна?”, “ Дэлхийн аюулгүй байдал буюу орон нутгийн мөргөлдөөнүүд”. Жил бүрийн хурлаар шинэ тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг. Үндсэндээ оролцогчид   тэдгээр асуудлуудад хариу олохыг  оролддог юм  гэж “ Баян, ядуу: шудрага үнэн хаана байна?” салбар хуралдаанд оролцогч,  Нийгмийн төслийн хүрээлэнгийн дэд захирал Михаил Рогожников    тэмдэглээд «Ярославлийн  Дэлхийн улс-төрийн  их чуулган бүр  эхнээсээ   гурван асуултанд  хариу хайж байсан. Эдгээр нь : дэлхийн аюулгүй байдал, дэлхийн ядуу зүдүү байдал болон дэлхийн эдийн засгийн өсөлт зэрэг юм. Энэ их чуулган  бол  эдгээр асуултын үүний өмнөх  гучин жил хангалттгүй дүнтэй шийдэж байсны хариу үйлдэл юм. Чуулган нь тогтворжуулахаас татгалзсаны тухай биш, харин төрийн чанарыг сайжруулах болон ардчилсан оролцоог зарчмын хувьд  бодитоор өргөжүүлэх  тухай юм.  Энэ асуудал нь одоо тавигдахгүй байгаа бөгөөд түүний чухлыг ч мэдрэхгүй байгаа юм.   Хэрвээ төрийн сэлгээний механизмууд  сайн ажиллаж байвал сайн байна гэж үздэг аж.Харин бодит амьдрал дээр бүх орнуудад  ардчилсан оролцоо нь  тэглэж буй бөгөөд хуучирсан, шинэ ардчиллыг - бараг хэлэлцэх ч үгүй байна» гэв.

  Их чуулганы  зочид: чуулганд нэг удаа оролцоод л дахин, дахин оролцмоор байдаг гэж ярьж  байна. Энд хэлэлцэж байгаа сэдвүүд нь нилээд хэдэн жил дараа ч гэсэн сонирхол татах болно. Тиймээс тэдгээрийн тухай хүмүүсийн олон янзын саналыг сонсох нь илүү сонин байдаг юм гэж Дэлхийн нийгмийн судалгааны холбооны тэргүүн, Хүний тухай Өргөөний захирал  Мишель Вьеворка үзээд: «Би чуулганаас урьд жилүүдэд хүсэн хүлээж байсан нөгөө л: сонирхолтой яриа, ярилцлага, дэлхийн чухал асуудлуудыг шийдвэрлэх боломжуудыг хүлээж байна. Ингэхдээ ардчилал, дэлхийчлэлийн хоорондын холбоог бас тунгаах хэрэгтэй юм. Миний хувьд бол  сонирхож байгаа зүйл маань ардчилал,  нийгмийн мульти соёлын зэрэгцэн орших боломж болоод угсаатны бүлгэмүүд,  олон шашинтай нийгмүүдийн асуудлууд юм» гэлээ.  Гурван салбарт явагдаж байгаа салбар хуралдаан болон илтгэлүүд англи, герман, франц, хятад зэрэг 11 хэлээр шууд орчуулагдаж байгаа юм.  Салбар хуралдаанаас гадна их чуулгааны хүрээнд  албан бус мэтгэлцээнүүдийн талбай ажиллаж байна. Зохион байгуулагчид үүнийг чуулганд биеээр оролцож чадахгүй, хүмүүст зориулан видео бага хурал болон виде огүүр санаачилжээ.  Салбар бүрт нилээд хэдэн  ийм арга хэмжээнүүд явагдаж байна.

Гэрэл зураг