Ярославль хотноо Дэлхийн улс-төрийн III их чуулган  ажлаа эхэллээ. Энэ удаагийн чуулганы гол сэдвүүдээр дэлхийн аюулгүй байдлын асуудлууд, орон нутгийн шинжтэй мөргөлдөөн болон нийгмийн тэгш бус байдалтай хийх тэмцлийг боловсронгуй болгох тухай асуудлууд байх юм.  9-р сарын 7-8 үргэлжлэх чуулганы ажилд Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Түркийн ерөнхийлөгч Абдулла Гюль нар оролцож, үг хэлэх юм. Түүнчлэн,  улстөрийн энэхүү их хурлын зочидоор дэлхийн 30 гаруй орны    улстөрийн намуудын удирдагч нар,  ОХУ ын бүс нутгийн тэргүүнүүд, улс төрчид болон  шинжээчид оролцож байна. Дэлхийн улстөрийн их чуулган Ярославль хотод Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын ивээл дор гурав дахь удаагаа зохиогдож байна.