БНАСАУ өмнөд солонгосын Чеджудо арал дээр америкийн ТЦХ-ний цэргийн баазыг  байрлуулахыг  эсэргүүцэв. БНАСАУ ын Эх орноо энх тайвнаар нэгтгэхийн төлөө хорооны тамгын газраас ирүүлсэн мэдэгдэлд  дурьдахдаа: энэ газар цэргийн томоохон объектыг байгуулах нь “БНАСАУ ын болон бусад хөрш орнуудын эсрэг чиглэгдсэн АНУ ын түрэмгийлэлд нөлөөлөх зорилготой  тоглоомын дэглэмийн гэмт хэрэг юм” гэж өгүүлжээ. Хороо үзэхдээ, баазыг энэ районд байгуулах нь “ Солонгосын хойгийн төдийгүй Зүүн-Хойд Азийн  тогтвортой байдлыг үгүйсгэнэ гэж үзэж байна “гэжээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас баригдаж буй баазыг байгуулснаар Сеул нь  Өмнөд-Хятадын  тэнгисийн  орчмын усан  хилийг хянах боломжтой болох юм. Гэтэл 6-р сард болсон тус баазыг АНУ ын ТЦХ нийхэн ашиглана гэж үзсэн эсэргүүцэгчдийн жасгсаалын улмаас  барилгын ажил зогссон юм. 2014 онд тус баазад цэргийн 20 хүртэлх тооны  усан онгоц байрлах боломжтой юм.