Өнөөдөр Ярославльд Дэлхийн улс-төрийн III  их чуулган нээгдэнэ. Тэнд дэлхийн 32 орны  улс төрийн зүтгэлтнүүд, бизнесийн эрхэмүүд болон эрдэмтэд хуран цугларчээ. Орос улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байгаа уулзалтанд оролцогчдын сонирхлыг “нийгмийн олон төрлийн төлөвийн “ өнөө үед   ардчилсан орнуудын өмнө тулгарч буй асуудлууд  зүй ёсоор татаж байна. Дэлхийн нийтийн хувьд эдгээр асуудлууд нь төдийлөн  шинэ биш юм: үр ашигтай эдийн засаг нийгмийн шудрага ёсны зарчмуудын хооронд, шинэтгэлүүд, уламжлалуудын хооронд, хүний эрхийн хооронд, дэлхийн аюулгүй байдлыг хангах асуудлын хоорондох сөргөлдөөн юм.Арга хэмжээгээр хэлэлцэгдэх асуудлын оросын гол онцлог нь иргэдийн эдийн засгийн тэгш бус байдлын асуудал юм.  Ярославлийн чуулган дээр Дмитрий Медведевын харилцан ярилцагчдаар Испаний Засгийн газрын тэргүүн Хосе Луис Родригес Сапатеро, Францын Ерөнхий сайд Франсуа Фийон, Өмнөд Солонгосын ерөхийлөгч Ли Мен Бак, Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони, Японы ерөнхий сайд Юкио Хатояма нар байна.