Ираны БХЯ-ны сайд Ахмад Вахиди НАТО-гийн Түркийн нутагт Евро ПДХС-ийг байрллуулах  шийдвэрийг эрс шүүмжиллээ. “Радио-локацын систем нь Иранаас пуужингийн цохилт ирсэн тохиолдолд хамгаалах ёстой “гэж Өрнөдөд мэдэгдэдэг. Гэтэл тэд нь манай үндэсний сонирхлын эсрэг ийм түрэмгийлэл гаргахгүй гэдгийг мэдэх ёстой”гэж Ахмад Вахиди мэдэгджээ.  Вахиди Түркийг РЛС-ийг байрлуулахаас сэрэмжлүүлжээ.  Тэрээр нэмж хэлэхдээ: АНУ-ын болон европын бусад орнуудын  цэргийн  байрлал  Түрк улсад байрлах нь  лалын шашинтай орнуудад түгшүүр төрүүлж, тэдэнд уршиг тарьж байна. АНУ, НАТО  үзэхдээ, Евро ПДХС нь ираны пуужингийн  дайралтаас хамгаалах болно гэж байна. Түркийн ГХЯ-ны тэргүүн өөрийн нутаг дэвсгэр дээр Евро ПДХС-ийн радарыг байрлуулах болсон  тухай шийдвэрлэснийг  өнгөрсөн долоо хоногт  мэдэгдсэн юм.