Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ өргөжин тэлэх нь зайлшгүй юм. Түүний үр дүнд  байгууллагын  үр ашиг нэмэгдэх ёстой юм. Энэ тухай  тус байгууллагын 10 жилийн ойд зориулсан Олон улсын бага хурал дээр  Орос улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин Сайд Сергей Разов хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. Олон улсын бага хурал дээр үг хэлсэн Хятадын шинжээчид ойрын үед тус байгууллагад шинээр гишүүн бий болох нь юу л бол. Яагаад гэвэл ШХАБ ын өргөжүүлэх асуудлын талаар  гишүүд урьдын адил өөр өөр  саналтай байгаа аж. Орос улсын байр суурийг Сергей Разов тайлбарлахдаа, тус байгууллагын нээлттэй шинжийг иш татжээ.  Оросын дипломатын хэлсэн үгээр бол тус байгууллага нь бүрэлдэхүүнээ өргөтгөх боломжтой байгаа аж.  Оросын Элчин сайд: энэхүү өргөтгөсний дараа ШХАБ-ын хамтын ажиллгааны хүрээнд бодит өгөөж өсөх ба түүний нийт  үр ашиг нэмэгдэх аж. Тэрээр 2010 онд Ташкентэд ШХАБ-ын гишүүнээр шинэ орнуудыг элсүүлэхэд журам тогтоох  санал баталсныг сануулжээ.  Харин Энэ оны 6- р сард   Астанад ШХАБ-ын гишүүний  статус авах зорилготой   өргөдөл  гаргагч орнуудын үүргийн тухай санамж бичгийг  батласан юм. Ингэснээр  оросын төлөөлөгчид  ШХАБ-ыг  өргөжүүлэх нь   холбогдох бэлтгэл ажлыг хийсний дараа хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулж болох юм гэж үзэж байгаа юм. Хятадын шинжээчид мэтгэлцээний үед илүү консерватив байр суурьтай байдаг юм. Тэд ШХАБ-ыг өргөжүүлэх цаг нь болоогүй байна гэж үзэж байна. ШХАБ-ын Хятадын судалгааны төвийн  тэргүүн Шэн Шилян нь гишүүдийн хооронд ШХАБ-ыг өргөтгөх хэрэг байнаа уу, чухам ямар орныг гишүүнээр элсүүлэх гэж байна гэдэг дээр  санал зөрөлдөөн гарсаар байгаа.

Ажиглагч дөрвөн орноос Энэтхэг, Пакистан, Иран гэсэн гурав  нь ШХАБ-д элсэх тодорхой хүсэлтэй байна. Хэрвээ тэднийг жагсаах юм бол, эхний байранд Иран, хоёрдугаар байранд-Пакистан, гуравт-Энэтхэг. Гэтэл ШХАБ-ын дүрмийн баримт бичиг,олон улсын одоогийн  эрх зүйн баримт бичгүүд нь  Ираныг автоматаар нэрсийн жагсаалтаас хасч байна. НҮБ-ын АЗ-ийн хориг дор байгаа орон ШХАБ-ын байнгын гишүүн байх ёсгүй юм. Ингээд нилээд хэцүүхэн хос үлдэж буй нь ойрын 5-7 жил “Зургаад “орох гэж өрсөлдөж байгаа Энэтхэг – Пакистан юм. Гол сөргөлдөөн чухам энд гарч байна гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин  “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглээд «Хятадын шинжээчдийн хандлага  юунд оршиж байна вэ гэвэл байгууллагыг өргөжүүлэх нь өнөөдөр ч, маргааш ч хэрэггүй, яагаад гэвэл байгууллага тэртэй тэрэнгүй өөрөө бүрэлдэн тогтсон гэж үзэж байна. Шинэ гишүүн орнууд нь асуудлыг л хурцатгана, рхарин эдгээр нь өнөөдрийн тавих зорилт биш гэж  тэд үзэж байна.  Энэ хандлагын цаана уян хатан улс-төр, эдийн засгийн шинж чанар нуугдаж байна. Бээжин Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд сонирхолтой бус нь мэдээж, яагаад гэвэл энэтхэг-пакистаны мөргөлдөөн эрт орой хэзээ нэгэн цагт байгууллагыг дотроос нь дэлбэлнэ.  ШХАБ-ын Хятадын судалгааны  төвийн тэргүүн Шэн Шиляны ШХАБ-ын шаардлагад нийцэх орон   хараахан алга гэсэн мэдэгдлийг  үүгээр тайлбарлаж болох юм. Нөгөөтэйгүүр, Хятадын шинжээчид, Орос улсын зөвлөлтийн дараах үеэс хойшхи тэргүүлэгч үүрэгтэй Бээжин маргаж чадахгуй бөгөөд маргахыг ч хүсэхгүй нь ойлгомжтой юм. Хятад улсын бүс нутагт гүйцэтгэх үүргийг тайлбарлахдаа, Шэн Шилян Төв Азийн орнууд нь “Хятадын нөлөө бүхий хүрээнд “орохгүй гээд, үүн дээр нэмж энэхүү ойлголтын эсрэг Хятад улс хүйтэн дайны дараах үеэс үргэлж  тэмцэж ирсэн гэж. Магадгүй Хятад улс нь Орос улсын Төв Ази дахь сонирхлуудыг тооцон, ийм маягаар ШХАБ-ыг одоогийн бүрэлдэхүүнтэй “битүүмжлэн”  Москвагийн  зөвшөөрлийг авахыг санаархан, өөрийн бүс нутгийн өрсөлдөгч Энэтхэг улсыг байгууллагын гишүүнээр элсүүлэхгүй байхыг хүсч байж болох юм.