Өнөөдөр Улаан-Үдэд “Цайны зам” олон улсын   музейны төсөл Сибирийн болон Монгол, Хятад улсын музейнүүдийн оролцоотой ажлаа эхлэв. Эрт дээр үеэс Хятадаас цай хэрхэн Орос болон Европын орнууд руу нэвтэрч байсан түүхтэй холбоотой уран зурийн цуврал үзэсгэлэн  болон төрөл бүрийн  цайны амталгааны ёслолын ажиллагаа зохион  явагдана. Ингэхдээ үзэсгэлэнгийн сэдэв нь зөвхөн ундааны энэхүү төрлийн тухай байна гэж бодохын хэрэггүй юм. “Цай  бол  18,19 зууны үеийн Дорно, Өрнөдийн холбооны эхлэлийг  тавьсан юм”гэж Буриад улсын соёлын сайд Тимур Цыбиков нээлтийн ёслолын ажиллагааны үеээр цохон тэмдэглэв. “Аугаа цайны зам” нь хүн төрөлхтөний  худалдааны  хуурай замын түүхэн дэхь нилээд урт хугацааг эзлэдэг бөгөөд Хятадын  хэрэмнээс эхээ авч Европ руу цайны жин хөвөрсөн юм.  Тэдний явж байсан зам гурван орны нутгаар дамжисан нь одоог хүртэл  сонирхол татаж байгаа бөгөөд “Аугаа цайны замыг “ даган түүхэн дурсгалын газар болон музей их байдаг юм. Одоо энэхүү “Аугаа цайны зам”   түүхэн нэрээр  Орос-монгол-хятадын жуулчны чиглэлийг нэрлэжээ.