Каддафи Ливийг орхиж явжээ.Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн  баталгаагүй  мэдээлснээс үзвэл мягмар гаргигт ливийн хэдэн арван хуягт техник, иргэний машинууд Нигерийн хилээр оржээ. Энэ цуваа нь Ливийн удирдагч асныг авч явжээ. Ингээд Каддафийн  эрлийн хүрээ нилээд тэлж байгаа гэсэн үг юм. Амьд, эсэх нь хамаагүй хурандаагийн төлөө 1,7 сая долларын шан харамж зарлажээ. Гэрчүүдийн хэлж буйгаар хурандаад үнэнч үлдсэн  ливийн өмнөд хэсгийн армийн батальонууд цувааг авч явсан аж. Тэднийг Нигерийн цэргийнхэн дагалджээ. Муаммар Каддафитай хамт түүний хүү Сейф аль-Ислам байж магадгүй.Тэд Нигеритэй хил залгаа Буркино-Фасод нуугдан орогнох гэж буй хэмээн эрхгүй сэжиг төрж байна. Тус улсын эрх баригчид ливийн удирдагч асанд, түүний гэр бүлийнхэнд  нэг бус удаа орогнох саналыг тавьж байсан юм. Хурандаагийн мөрийг арилгах санаатай чулуу хөөлгөж байж ч болох юм. Үүний өмнө Каддафийн хэвлэлийн  нарийн бичгийн дарга Муса Ибрагим мэдэгдэлдээ: “Ливид байгаа. Тэр босогчдын хүрэхээргүй тийм газар байгаа “гэсэн ажээ. “Муаммар Каддафийн бие сайн байгаа, тэр сэтгэл санааны хувьд ч их сайн байгаа ” гэж Муса Ибрагим хэлжээ.  Өнгөрсөн даваа гаригт ШҮЗ-ийн төлөөлөгчид мэдэгдэлдээ: Каддафи нь өөрийн төрөлх хот Сиртагийн  ойролцоо байгаа, түүний талын цэргүүд хяналтаа үргэлжлүүлж байна гэж байсан. Энэ эх сурвалжууд нь хурандаа хүүдүүдийнхээ хамт Сабха юм уу, Бени –Валидад байгаа гэсэн хувилбарыг тараасан байна. Эдгээр хотуудын хүн амын ихэнхи хэсэг нь Каддафид талтай  томоохон овгуудад харъяалагддаг аж. Гэхдээ, магадгүй, энэ бүх таамаглал нь Каддафийн талынхан болон босогчдын өөртөө илүү анхаарал татах гэсэн  мэдээллийн их дайны зөвхөн нэгэн хэсэг байж болох  юм.

         Энэ дайнд Трипольд босогчдын цэргүүдийг удирдаж байсан  Абдель Хаким Бельхадж бас оролцох болжээ. Сүүлийн саруудад америкийн зааварлагчидтай,британий тусгай албаныхан  бөөр бөөрөөрөө нийлэн дайтаж байсан тэрээр  гэнэт  АНУ болон Их Британиас уучлалт хүсэхийг  шаарджээ. Каддафийн дэглэмийнхэн тухайнд үед түүнийг баривчлахад эдгээр улсын тагнуулын алба дэмжлэг үзүүлсэн тухай бүгд мэдэх болсон нь түүний эгдүүцэлийг хүргэжээ.  Энэ тухай мэдээ нь   өрнөдийн сэтгүүлчид, хүний хамгаалагчид, Каддафийн тагнуулын алба АНУ-ын Тагнуулын төв газар, Британий Ми -6 тагнуулын албатай   хамтран ажиллах   тухай баримт бичгүүдийг    Триполийн Засгийн газрын байруудаас олсны дараа  ХМХ дээр  гарсан юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ливи улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан, одоо Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч, ноён Алексей Подцероба тэмдэглэхдээ: «Абдель Бельхадж гэгч хэн бэ? Энэ хүн бол 90-ээд оны үед ливийн лалын  шашны цэргийн бүлгэмийг тэгүүлж байсан хүн. Энэ бүлгэм  нь тухайн шашны үзлийг ягштал баримтлагч болон теерорист үйл ажиллаараа нэртэй байсан юм. “Аль-Каидын” бүлгэмийн удирдагчид түүнийг моджахерын эмир гэж нэрлэж байсан аж. Тэр Ливийн тусгай албаныханд баривчлагдаж, дараа нь Каддафийн ардчилсан бодлогын хүрээнд бусад ягштал үзлийг баримтлагчдын хамт суллагдсан аж. Дашрамд хэлэхэд,  тэр одоогийн ШҮЗ-ийн тэргүүн  Мустафа Абдель Жалилийн дараа суллагдсан юм.  Ингэхдээ америкчууд болон НАТО-гийнхан  Ливийн  засгийн эрхэнд эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг  гаргахын төлөө тэмцэж буй нь хачирхалтай юм. Тэгсэн харин Бельхадж маягийн хүмүүс ирсээр байна» гэлээ. Нөгөөтэйгүүр, НҮБ-ын АЗ  баасан гаригт  Ливи рүү шинэ эрх баричгдад полиц болон шүүх засаглал байгуулахад нь болоод сонгуульд бэлтгэхэд нь  тусгай төлөөлөгчдийг томилох тухай хэлэлцэх төлөвтэй байна.  Үүний урьд Ливи рүү НҮБ-ын энхийн хүчнийхнийг явуулахаар төлөвлөж байжээ. Гэтэл Ливийн шинэ  эрх баригчид гадаадын цэргийг байлгахын эсрэг эрс тэмцэж байна. Тэдэнд АНУ,  Британи, Франц, Саудын Араб,Катарын зааварлагчид болон тусгай албынхан хүрэлцээтэй байгаа бололтой.