Афганистаны хойд хэсэгт орших  Баглан муж дахь Пули-Хумри хотын цэргийн бааз руу нэвтрэхээр завдсан  амиа золиослогч алан хядагч этгээдийг полицын ажилтнууд буудан хороожээ.  Энэ тухай мужийн полицын аюулгүй байдлын хэвлэлийн нарийн бичгийн дарга Жавид Башарат  сэтгүүлчдэд мэдэгджээ.  Уг явдал  даваа гаригийн үдэш Банд-е Шахабуддинд болжээ. Афганы цэрэг, цагдаагийнхан  болон Афганистаныг дэмжих  олон улсын хүчнийхний  ангиуд байрладаг   “Кохна-Кала” цэргийн баазын газар нутгаар дамжих зорилготой “амиа золиослогчийн хантаазтай” террорист хилийн паспортны шалгалтын постоор гүйхийг завдсан аж. Полицынхан цаг алдалгүй амиа золиослогчийг таньж, дэлбэрэлтээс сэргийлж  түүний толгой руу бууджээ.