Хятад улс нь бусад орнуудад ямарч аюул занал үгүй аж.  Хятадын Ардын-чөлөөлөх арми нь өөрийн орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг л хангах гэж эрмэлзэж байна.Энэ тухай  өнөөдөр  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн захиргаанаас  гаргасан илтгэлд дурьджээ.  “Хятадын энхийн хөгжил” нэртэй илтгэлд Хятадын арми  нь тусгаар тогтнолыг хангаж, салан тусгаарлах үзэл, терроризмын аюул заналаас хамгаалах ёстой. Хятадын зэвсэгт хүчин бусад орнуудад ямарч аюул заналхийлэл  учруулахгүй гэжээ. БНХАУ-ын Арми нь хэрэв Хятад улс өөрөө  дайралтанд өртвөл бусад улсын нутаг дээр цэргийн ажиллагааг эхлэж болох юм гэж илтгэлд тэмдэглэжээ.  Пентагон өнгөрсөн  8-р сард  Хятад улсын арми хүчээ эрчимтэй  зузаатгаж буйд түгшиж байгаагаа илэрхийлж байсныг  “Интерфакс” агентлаг сануулжээ.  Тэдний дүгнэж буйгаар, Хятад улс нь 2020 он гэхэд тус улсын  нутгаас гадуур цэргийн эрчимтэй  ажиллагаа явуулах  орчин үеийн хүчирхэг   армийг байгуулж чадна гэжээ.