Ярославлийн Дэлхийн улс-төрийн чуулган нээлтийн ажиллагааны  сүүлчийн бэлтгэлүүдийг хийж дуусч байна.  Олон улсын ийм хүрээний бага хурлыг тус хот гурав дахь удаагаа хүлээн авах гэж байна. Жил ирэх тутам Ярославлийн чуулганд оролцох олон улсын шинжээч, улс төрчид, сэтгүүлчдийн тоо ахисаар байгаа юм. Энэ жил Ярославлийн улс төрийн чуулганыг 35 орны 600 ХМХ-үүд дамжуулах юм. Бүгд хуралдаан,гурван секцийн тус бүрийн үндсэн илтгэлүүдийг 11 хэлээр дамжуулах юм. Зохион байгуулагчид чуулганы ажилд биечлэн оролцож чадахгүй хүмүүст зориулан, арга хэмжээнийхээ газрын зургийг нилээд тэлэхээр шийджээ. Ингээд секц бүрт  чуулганд биечлэн ирж оролцож чадахгүй хүмүүстэй  видео бага хурлуудыг болон теле гүүр зохион явуулах юм. Ярославль нь оросын болон олон улсын чанартай томоохон арга хэмжээг нэг бус удаа зохиож байна, үүнд хотын нөлөө ч байгаа   гэж  Ярославль мужийн тэргүүн Сергей Вахруков тэмдэглээд «Чуулган бол маш чухал юм шүү. Хамгийн түрүүнд мэтгэлцээн өндөр түвшинд явагдана гэж бид үзэж байна. Оролцогчдын бүрэлдэхүүнд нэр хүндтэй хүмүүс орж байгаа. Форум  Оросын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байгаа. Чуулганы ажилд  Түркийн еөрнхийлөгч Абдулла Гюль, нэртэй олон улс төрчид,шинжээчид оролцох болно.Олон тооны  ХМХ-үүд оролцоно» гэлээ.

    Өнгөрсөн жил Ярославль хот 1000  жилийнхээ ойн баярыг ёслон тэмдэглэсэн юм. Орос улсын түүхэнд энэ хот хамгийн чухал хот болж байсан үе байдаг юм гэж Ярославлийн их сургуулийн түүхийн факультетын декан Владимир Федюк хэлээд «Нэгэн үед хагас жил орчим  Цөвүүн цагт ч /XVII  зууны эхэнд/  Ярослаль нь оросын төрийн  нийслэл хот байжээ.  Минин, Пожарскийн ардын журамт цэргүүд  Нижний Новгород хотоос Москва орох замдаа бууж мордож байжээ.  Хотод бүх оросын нутгийн  тусгай засгийн газартай, өөрийн гэсэн зоосон мөнгөн тэмдэгттэй байжээ. Смутын цаг үед сөнөх шахсан тэдний төрөлх хот оросын тулгуур төр тогтноход чухал үүрэг гүйцэтгэсэнд ярославльчууд   бахархдаг юм.  Өнөөдрийн хувьд гэвэл Ярославль хотын шинэ алдар нэр нь түүний  газар зүй, эдийн засагтай холбоотой бус, харин Орос улс Москвагийн  авто замын тойрог дээр дуусдаггүй гэдгийн бэлэг тэмдэг болж байна.  Тэр ч бүү хэл Москва дээр Петербургийг нэмсэн ч  энэ нь Орос улс бүхэлдээ биш юм. Манай улсын удирдагчид гадаадын зочидоо дээд хэмжээний Орос-НАТО, Орос-ЕХ уулзалтуудыг  зохиосон  хамгийн хязгаар нутагт Ханты-Мансийск,  Хабаровскад аваачдаг нь санаандгүй зүйл биш юм» гэлээ. Дэлхийн улс-төрийн чуулганы хөтөлбөрт  Ярославльтай танилцах соёлын хөтөлбөр оруулсныг нэмж хэлье.  Түүний зочид, оролцогчид түүхэн газруудаар аялаж, оросын нэртэй “Моральный кодекс”, “Браво” хамтлагууд, Игорь Бутманы жааз-бэндийн концертыг үзэх юм.