9-р сарын 6-10 ны өдрүүдэд Буриадын нийслэл Улаан-Үд хотод Олон улсын хүүхдийн III  тоглолтууд эхэлнэ. Уг тоглолт нь олон улсын спортын олимпийн  төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор олон улсын шаардлагуудын дагуу зохион явагдах юм. Анх спортын энэхүү наадам 2009 онд МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож байжээ. Монголын хүүхдүүд энэ удаа Буриадын нийслэлийн тоглолтуудад оролцох юм. Түүнчлэн спортын уралдаанд БНХАУ ын  ӨМӨЗО  -ны хүүхдүүд хүрэлцэн иржээ. Орос улсаас Саха, Тува, Өвөрбайгалийн хязгаар нутгаас болон Эрхүү мужийн хүүхдийн багууд оролцож байна. Хүүхдүүд олимпийн   төрлүүдээр өрсөлдөнө. Үүнд нум сум харваа, дзю-до бөх, бокс, ширээний теннис, чөлөөт бөхийн барилдаан, хөнгөн атлетикийн төрлөөр оролцож  байна. Уламжлал ёсоор зохион байгуулагч тал шинэ төрөл нэмдэг аж. Буриадын тамирчид тэмцээний төрөлд олимпийн бас нэгэн төрөл болох  гар бөмбөгийн тэмцээнийг оруулжээ.