Муаммар Каддафийн талын цэргийнхэн Триполиос өмнө зүгт байдаг Бани-Валид хотыг эсэргүүцэн хамгаалах ажиллагаагаа зогсоохоор  зөвшөөрчээ. Энэ тухай  мягмар гаригт “Аль-Жазир” телевизийн  суваг  босогчдын удирдлагаас мэдээлснийг иш татан уламжилжээ. Ливийн удирдагч асан Каддафийн талын цэргүүдийн гол түшиц хот байсан Бани Валид хот руу  босогчид  өнөөдөр  орох гэж байна .