Индонезийн хойд хэсгийн Суматра арал дээр мягмар гаригийн өглөө 6,6 баллтай газар хөдлөсөн гэж ЭФЭ агентлаг мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар газар хөдлөлтийн голомт Медан хотоос 100 км зайтай  байжээ. Шинжээчид  газар хөдлөлт хуурай газар дээр болж өнгөрсөн тул, далайн хар салхи гарах  аюул үгүй гэж үзжээ. Хүчтэй хохирлоос зайлсхийж чадсан аж. Байгалийн гамшигт 12 настай нэг хүүхэд амиа алджээ.