Палестины үндэсний захиргааны тэргүүн Махмуд Аббас НҮБ  Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа Израиль улстай хоёр улсын хоорондын харилцааг эцэслэн тогтворжуулах талаар яриа хэлэлцээгээ эхэлнэ. Энэ тухай Рамаллед палестины тал израилийн сэхээтнүүдийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ. Аббас хэлэхдээ,  палестины тал Изриалийг тусгаарлахыг хүсч  байгаа юм биш, харин түүнтэй энх амгалан, аюулгүй амьдрахыг хүсч байна гэжээ. Түүний ярьснаар, Израилийн талтай хийх яриа, хэлэлцээ нь палестинчуудын хувьд чухал урьтал зүйл юм., Палестин болон израилийн талууд  аюулгүй байдлыг хангах салбарт харилцан хамтын ажиллагааны сайн туршлагатай  гэж- Палестины үндэсний захиргааны тэргүүн цохон тэмдэглэжээ.