Ливийн нийслэлийн ихэнх хэсэгт усны хангамжийг сэргээжээ. Босогчид хотыг эзлэн авахад хот ундны усгүй, гэрэл цахилгаангүй байв. Зарим дүүргүүдэд буун дуу намжаагүй, гэсэн ч хотод  аажмаар  хэвийн амьдрал  эргэн ирж байна. Түүнчлэн өнгөрсөн шөнө Ливийн Агадес хотоос Нигерийн хойд хэсэгт  250 хуягт  танкны цуваа иржээ. Цуваанд ливийн удирдагч асан Каддафи, түүний хүү Сейф аль-Ислам нар  явсан байж магадгүй гэж  таамаглаж байна. Хурандаа түүнд болон түүний гэр бүлд ямарч улс төрийн орогнолын  санал дэвшүүлээгүй  Буркино-Фасо руу чиглэж буй мэт . Гэтэл түүний төлөөлөгч Муса Ибрагимын хэлж буйгаар Каддафи нь Ливид байгаа аж. Нөгөөтэйгүүр, ШҮЗ-ийн цэргүүд Бини-Валид хотыг хамгаалж байгаа Каддафийн талынхны бууж өгөх хугацааг хэд хоногоор сунгажээ.  Зэвсэглэсэн хэдэн зуун цэргүүд их бууны дэмжлэгтэйгээр ливийн удирдагч асны талынхны цэргүүдийн сүүлчийн түшиц  хотыг эзлэн авах ажиллагааг эхлэхэд бэлэн аж.