Өмнөд, Хойд Солонгосын бүддистүүд даваа гаригт  эх орноо нэгтгэхийн төлөө хамтран мөргөл  үйлджээ. Пхеньянаас 120 км затай орших эртний Похён хийдэд хурал номыг хуржээ.  Энэ хуралд БНАСАУ-д  Өмнөд Солонгосын бүддийн шашны хамгийн томоохон төв болох  Чогёгээс 37 хуврага  оролцожээ.  Пхеньян, Сеул дахь загсийн газрууд энэхүү айлчлал нь хоёр талын харилцааны  хурцадмал байдлыг намжаахад нөлөө болно гэж үзэж байгаа аж. Хойд, Өмнөд Солонгосын хуваргууд Солонгосын хойгт хурцадмал байдлыг намжаан, хоёр талын   яриа, хэлэлцээг болон хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой алхам хийхийг уриалжээ.