НАТО-гийн  ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен эвслийн цэргийн ажиллагаа ойрын үед дуусахыг үгүйсгээгүй байна.  Брюссельд сэтгүүчдэд өгсөн ярилцлагадаа тэр Ливийн ажиллагаанд Муаммар Каддафийн дэгдэмийн цэргийн машиныг устгахад  НАТО “урьд өмнө хүрч байгаагүй үр дүнд хүрсэн” гэжээ. Ингэхдээ Расмуссен  мэдэгдэлдээ, НАТО, түүний түншүүд нь Ливид хэдий хугацаа шаардлагатай байна,  төдий хугацаагаар тэнд байх болно гэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ, Ливийн ажиллагааг дуусгахад  Каддафийг баривчлах нь “шийдвэрлэх зүйл”  биш гэжээ.  ШҮЗ-ийг албан ёсны эрх барих байгууллага гэж тус улсын  хүн амын  60 % хүлээн зөвшөөрчээ.