”Сартай нэгдэх нь” дэлхийн сансар судлалын гол зорилго байх болно. Ийм дүгнэлтийг Сергей Королёвын ойрын хамтран зүтгэгч, оросын нэртэй эрдэмтэн Борис Черток дэвшүүлжээ. Европ, Ази,  Өмнөд Африк, Хойд Америк гээд тивүүд байдагтай нэгэн адил Сар-  ертөнцын бас нэгэн хэсэг байх ёстой гэж өнөөдөр  Москва хотноо эхэлсэн дэлхийн сансрын нисгэгчидийн их хурлын төлөөлөгч Борис Черток мэдэгдэв. Эрдэмтэн үзэхдээ,сансрын төхөөрөмжийн тусламжтайгаар  Сарыг  Дэлхийтэй нэгдүүлэх нь   бидний  гол зорилго гэв.  Олон улсын  сансрын станцын  судалгааны чадавхи ямар нэгэн хэмжээгээр дууссан гэж тэр үзэж байна.  Өнөөдөр сансар судлалаар олон улс ярих болсон. Тэдний дунд АНУ, Хятад улс ч байна. Оросын сансар судлалын тодорхойлсноор стратегийн зорилгоор Ангараг гаригт нисэх зорилго бол заавал Сараар дайрч гарна гэж Эрдэм-шинжилгээний нэгдсэн төвийн дэд тэргүүн Николай Паничкин тэмдэглээд «Ангараг гариг, Сар хоёрын аль нь түрүүлж бий болсон тухай асуулт гарахад янз бүрийн бодол санаа гарч байсан. Манай хүрээлэн Ангараг гаригийг хол байдгаар нь анх түрүүн бий болсон гээд, Сарыг дамжин Ангараг  дээр хүрэх ёстой гэж үзсэн юм.  Түүн дээр олон зүйл судлагдаагүй үлдсэн байгаа. Саран дээр сансрын судлагаа явуулах  бааз байгуулж болох юм. Ангараг гариг руу нисэх технологийг боловсруулж болно. Иймээс 2045 онд энэ гариг руу нисгэгчтэй нислэг хийхээр төлөвлөх нь зүйтэй. Харин 2030 онд сансарт дамжлагын баазыг байгуулах ёстой юм.  30-40 онуудад Сарны бааз болон судалгааны лабораториудыг  өргөнөөр эзэмших   суурийг тавих байгуулах хэрэгтэй» гэлээ.

   Николай Паничкины үзэж буйгаар, дэлхий орчмын тойргийн замд хүнс, түлшний агуулах  байгуулах    төслийг хэрэгжүүлж болох юм. Энийг  Олон улсын сансрын  станц хэрэгжүүлэх нь юу л бол. Яагаад гэвэл, уг станц нь 2020 онд ажлаа дуусгах ёстой.  Харин сансрын өргөн  хэмжээний үйл ажиллагаа 20 оноос хойш эхлэнэ.  Ангараг гаригийн хувьд гэвэл  сансрын нисгэгчид, одон орон судлаачдыг  сансрын орон зайгаас хамгаалах хангамжийг шийдэж чадаагүй байна.Одоо байгаа гурван зүйлийн шинжилгээ нь Ангараг гариг нисч явах  хугацаанд    өөртөө бүхнийг шингээснээс, дараа нь хамгаалах бус , харин бүр багийнханд хүчтэй нөлөөлөх зүйл ч болж мэдэх юм. «Хүрээлэнгээс стратеги санал болгож байхад бид  үүнийг  АНУ, Хятадын стратегийн төлөвлөгөөтэй харьцуулан үздэг. Ингэхдээ бид  сансрын нислэгийг 15-20 жилээр төлөвөлөдөг. Энэ нь буруу юм. Сар, Ангараг гаригийг эзэмшихэд  дор хаяж тавин жил шаардагдана. Ийм алс холын сансрын  нислэгийн суурь судалгаа  нь маш их хүчирхэг гайхамшигтай зорилтуудыг шаарддаг. Тиймээс зөв чиглэлийг сонгохрд нарийн судлагаа хэрэгтэй. Хтөлбөр бүрт орчин үед хэрэглэж болох  олон төрлийн технологи  хэрэгжиж болох юм» гэж Николай Паничкин хэллээ.Мэдээж хэрэг, Сар судлал нь энхийн зорилготой байх ёстой.  Сансарт, бидний мэдэхээр, цөмийн зэвсгийг туршиж, байрлуулж үл болно. Ойрын  ирээдүйд  сансрын нисгэгчид, одон орон судлаачид, тайконавтууд Саран дээр очиж, улмаар төвхнөж эхлэнэ. Тэд тэнд цэргийн баззаа байгуулахгүй, харин байр сууц, лаборатор, үнэт  ашигт малтмал олборлох үйдвэрээ барьж байгуулах болно.