Дэлхийн сансрын нисгэгчдийн холбооны 24 их хурал өнөөдөр Москвад ажлаа эхэллээ. ”Юрий Гагарин бид бүгдийг сансарт дуудсан юм”  Америкийн нэрт эрдэмтэн,  одон орон судлаач Нил Армстонгийн хэлсэн үгийг  их хурал сэдвээ  болгожээ.  Чуулганд 35 орны 150 гаруй сансрын нисгэгч оролцож байна. Тэдний дунд МУ-ын Баатар, ЗХУ-ын Баатар, Сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа байна. Их хуралд оролцогчид Олон улсын сансрын станцыг барих, нислэг, сансрын судалгааны аюулгүй байдал болоод  үндэсний сансрын агентлагийн  ирээдүйн хөтөлбөрүүдийн тухай хэлэлцэх юм. Их хурал 9-рсарын 9-нд хүртэл ажлаа үргэлжлүүлнэ.