Ливийн дайн үргэлжилсээр  байна, хэзээ дуусах, ливийн ард түмэн  хоорондоо  дайтснаас, натогийн бөмбөгдөлдтөөс хэдэн хүн амь үрэгдсэн тухай ярихад эрт байна. Гэхдээ Ливид  НАТО-гийн зорилго улам тодорхой болсоор байна.  Өрнөдийхний Ливийн цэргийн ажиллагааны гол зорилго нь түүний байгалийн нөөцийн хяналтыг гартаа авахад оршиж байна гэж шинжээчид үзэж байна. Олон хүний үзэж буйгаар энэхүү нефтийн төлөө дайн нь сүүлчийн биш гэнэ.Өөрөөр хэлбэл, тус улсын түлшний үндсэн орд газрууд  тогтворгүй байдалд байнгын бэлэн байх хэрэгтэй болж байна. “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагад  улс-төр судлаач Андрей Грозин  тайлбарлахдаа : «Энэ бүгд нь  энгийн бөгөөд маш явцуу юм. АНУ, Өрнөдийн бусад орнууд  эдийн засгийн хямралын үеэр  дэлхийн нөөц багасч буй нь таамаг төдий биш  гэдгийг мэдэх болсон. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Ийм нөхцөлд хоёр чиглэлээр үйл ажиллагааг явуулж болно. Нэгдүгээрт, хэрэглээг багасгах дэлхий нийтийн зөвшилцөөнд  хүрэх, зарим орнуудын хэт өндөр хэрэглээг хязгаарлах шалгуурыг боловсруулах. Хоёрдугаарт, арай хялбар: цэрэг, улс-төрийн чадавхид тулгуурлан дэлхийн нөөцийг хүчээр авахыг санаархах. Өрнөдийнхөн өөрсдийн хэрэглээний түвшинг бууруулахыг хүсэхгүй байна.Тиймээс хоёр дахь замыг сонгожээ. Гурав дахь ертөнцын орнууд постколончлолын  үед дэлхийн түүхий эдийн болон санхүүгийн зах зээл дээр өөрсдийн сонирхлыг илүүд тооцуулж байх хэмжээд хүрч чаджээ. Одоо эдгээр орнууд Өрнөдийнхний  нөөцийг нь бүрэн хяналтандаа авахын тулд   бөмбөгдөлт, дайралтанд өртөх боломжтой объектуудын жагсаалтанд ороод байна. Энэ хувь зохиолыг  Ирак туулсан.  Одоо энэ нь  Ливид болж байна» гэлээ.

Түүнчлэн, дайн  Ирак, Ливиэс гадна Афганистанд болж  байна. Афганистан байгалийн хэт нөөцгүй. Гэвч  яг тийм нөөцтэй  Төв Азийн орнууд болон Ирантай зэрэгцээ оршдог.  Өрнөдийнхний дараагийн бай чухам хэн байж болох вэ? Сүүлийн өдрүүдэд Өрнөдөөс Ираны тухай дохио ирэх болсон.«НАТО-гийн Каддафийн дэглэмийг устгах хагас жилийн хүчин чармайлт  нь Өрнөдийнхөнд тавьсан зорилтондоо  шуурхай, бүрэн хэмжээгээр хүрэх хангалттай нөөц үгүй гэдгийг харууллаа. Иран бол Ливи улс биш.  Иран улс бол хүн амын тоогоороо, эдийн засаг, цэрэг, үзэл суртлынхаа хувьд ч гэсэн илүү хүчтэй.   Ливи улс өрнөдийхний хувьд хөнгөн аялал болж чадаагүй бол,  Ираны хувьд  цэргийн мөргөлдөөн гарвал тийм юм ерөөс байхгүй. Өрнөдөд үүнийг ойлгодог. Юутай ч ойрын үед ийм юм болохгүй биз. Гэхдээ энэ нь Өрнөдийнхөн  ираны нөөцийг хүсэн хүлээж буй олз гэж үзэхээ болино гэсэн үг биш юм.  Харин  энд нөөц ихтэй, эдийн засаг,цэргийн утгаараа ямар нэгэн цохилт өгч чадахгүй, африкийн орнууд  Өрнөдийн бай болж мэдэх юм» гэж Андрей Грозин хэллээ .  Үүнтэй зэрэгцэн Ойрхи Дорнод,  Дундад-Дорнодын орнуудын байдал үргэлжлэн савалсаар байна.Юуны өмнө тэд Өрнөдөөс бүрэн тусгаарлагдаж чадаагүй орнууд юм. Гэхдээ  бусад орнууд нь америкийн улс төрийн бодлогоос үүдэн  өөрсдийгөө байнгын дайралтаас хамгаалагдсан гэж үзэн том алдаж байна. Үүний нэг тод жишээ   Мубаракийн болон,  долоон жил гадаад бодлогоо  өрнөдийн орнуудтай, корпорацуудтай  нягт хамтын ажиллагаа дэлгэрүүлсэн  Каддафийн  хувь тавьлан харуулж байна.Өрнөдийн түүхий эдийн компаниуд, өрнөдийн улс төрчдөд мөнхийн анд нөхөд байхгүй гэдгийг  олон удаа   мэдрэх боломж гарч байсан юм. Харин тэдэнд их ашиг хонжоо хайх мөнхийн цангаа л байдаг юм.