Энэ жил Афганистаны армид оргодол цэрэг олширчээ. Энэ тухай Афганистаныг тогтворжуулахад нөлөөлөх олон улсын  хүчний /ИСАФ/ албан ёсны статистик мэдээ өгүүлж байна гэж ням гаригт “Вашингтон пост”нийтлжээ. Энэ оны 1-6 сард АНУ,НАТО-гийн зөвлөхүүд сургагчаар ажилладаг Афганистаны зэвсэгт хүчнээс 24 мянга гаруй цэрэг оргожээ. Энэ үзүүлэлт нь 2010 оны мөн үеэс хоёр дахин их юм. 6-р сард өөрийн зоргоор  5 мянган афган цэрэг албанаасаа оргожээ.