Бүс нутгийн мансууруулах бодисын эсрэг стратегийг  зохицуулах төв Кабул хотод нээгдлээ. Энэ тухай Афганистаны мансууруулах бодисийн эсрэг тэмцэх асуудал хариуцсан сайд Зарар Ахмад  Мокбель Османи  өнөөдөр Төв Азийн мансууруулах бодисын эсрэг дөрөвийн хуралдаан дээр мэдэгдлээ. Османи хэлснээр дэлхийн нэг ч орон  ийм тулгамдсан асуудлыг дангаараа шийдэж чадахгүй,  Афганистан улсад  бусад орнуудын дэмжлэг шаардлагатай байгаа гээд ийм төв нь   афганы нарко полицийнхны болон Орос, Пакистан, Тажикистан  улсын ижил төрлийн ажил эрхэлдэг албаны хамтын ажиллагааг зохицуулж чадна гэлээ.