ЕХ Сирийн эсрэг шинэ хориг  гаргахаар  төлөвлөж байна. Хэрвээ Башар Асад сөрөг хүчнийхний жагсаалыг дарах  харгис ширүүн ажиллагаагаа зогсоохгүй, ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохгүй юм бол,  хоригийн дараа илүү хатуу алхмууд шил дарж мэдэх нь.  Энэ тухай Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппе мэдэгджээ.  Ойрын үед Сирийн байдал  ЕХ, НАТО-гийн оролцоогүйгээр аймшигтай халах болно, яагаад гэвэл Рамадан сар дууссан гэж шинжээчид үзэж байна.Сирийн үйл явдал  үндсэндээ  ливийн байдлыг давтах учиргүй юм. Энэ бүс нутгийн байдал, тэр ч бүү хэл геополитикийн хувьд аваад үзсэн ч гэлээ, хамаагүй илт хэцүү,  буцалж байгаа тогоог санагдуулж байна гэж шинжээчид тайлбарлаж байна. Сири нь Түрк, Ирак, Иран, Израильтэй нэг уулзварт байдаг. Эдгээр улс орнуудыг нэрлэхэд л түүний болзошгүй  үр дагаврыг бодогдуулна. Башар Асад нь хавраас эхлэн хувьсгал одоо ч үргэлжилж байгаа бусад арабын орнуудын тэргүүн нарын дунд мэдэгдэхүйц тодорч байна. Тэрээр сөрөг хүчнийхэнтэй тэмцэхдээ зоригтойгоор  хүч  хэрэглэж, шинэчлэлийг хийхийг оролдож, түүн дотроо хамгийн гол нь Үндсэн хуулийн наймдугаар зүйлд заасан “Баасын” үүргийг эргэн харахаар зорьж байна.  Иймээс гадны ямар нэгэн оролцоо нь мөргөлдөөнийг улам бүр өдөөж, бүс нутагт  бүрэн утгаараа дайн дэгдээж болох  юм. 

Тэр ч бүү хэл, хэрвээ ийм маягаар мөргөлдөөн  цаашид улам газар авах юм бол шашин хоорондын мөргөлдөөн ч гарч болзошгүй юм. Түүнд Иран, Түркээс гадна  Ирак ч татагдан оролцох болно. Тиймээс өрнөдийнхөн Сирийн байдалд  их түгшицгээж байна. Гол асуудал дан ганц эдгээр орон бүр өөрийн зорилгыг дагахад л оршиж байгаа юм. ЕХ, АНУ  тун удахгүй бүс нутгийн  эрчим хүчний нөөцийн төлөө тэмцлээ эхлэнэ.   Гэхдээ хамгийн гол нь  сонирхож буй аль ч талд Башар Асад нь ерөнхийлөгчийн хувьд    хэрэггүй юм.  Өрнөдийнхний түүнийг таалахгүй байгаа  нь зөвхөн улс төрчдийн  мэдэгдлүүдэд бус, түүнчлэн өрнөднийхний ХМХ-үүд сирийн мөргөлдөөнийг тусгаж буйгаас илт байгаа юм. Энд хэрвээ Башар Асадыг огцроход  өрнөдийн удирдагчид засгийн эрхэнд ирсэн сөрөг хүчнийхнийг хянаж чадах уу гэдэг нь бас тодорхой бус байгаа  юм.

     Орос, Хятад улс нь сирийн асуудлаар хангалттай жинтэй  байр суурьтай байгаа гэж Алс-Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский үзэж байна.  Москва, Бээжин хоёр Ливийн түүхийг  давтахыг хүсэхгүй байна.   Ливийн кампанит ажиллагаа нь Ливи улс дахь оросын ч, хятадын ч эдийн засгийн  сонирхлуудыг тэглэсэн юм.  Оросын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов  Дамаскад Сирийн төрийн тэргүүнд  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевын илгээмжийг  дамжуулсныг сануулъя. Оросын  тал Сири улсын тунхагласан улс-төр, эдийн засгийн өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа. Эрх баригчид эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэх тодорхой алхмуудыг хийх ёстой юм. Харин сөрөг хүчнийхэн эрх баригчдын санал болгож буй яриа, хэлэлцээнээс татгалзах ёсгүй юм. Чухам ийм аргаар л иргэний энх тайван, эв санаа сэргэж магадгүй юм. Өрнөдийнхний зөвхөн  сирийн удирдлагыг дархад чиглэсэн саналаас ялгаатай нь  Орос улсын арга барил  тэнцвэртэй байна гэж Башар Асад тодорхойлсон юм. 

   Дмитрий Медведевын илгээмж нь  НҮБ ын АЗ -д Орос улсын гаргасан төслийн  үндэс болсон юм.  БРИКС-ийн орнууд –Бразил, Хятад, Энэтхэг, ӨАБНУ   Орос улсын байр суурийг эерэгээр дүгнэсэн юм. Москвагийн дипломат санааачилга нь өрнөдийнхний тогтоолын эсрэг болсон юм.  НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркины хэлснээр, тэрхүү баримт бичиг нь  бодит бус, нэг талыг барьсан аж. Шинжээчид  Сирийн байдлыг тогтвортой болгоход   оросын хувилбар нөлөөлж болох  юм гэж  үзжээ. Мөргөлдөөн ширүүсч, НАТО-гийн эвсэл, арабын олон орнуудын дунд жинхэн дайн эхлэхэд хүргэж мэдэх юм.