Японы “Фукусима-1” АЦСын гуравдахь тогооны  эрчмийн блокийг хүйтнээр зогсоох шаардлагын үүднээс Цельсийн  100-гаас доош градусаар /хэмээр/ хөргөж чадав. Энэ тухай АЦС-ын оператор компани “Токио электрик пауэр” /ТЭПКО/ мэдэгджээ. Шаардагдах температурт тус станцын гурван тогооны  хоёр нь хүрсэн байгаа. Нэгдүгээр эрчмийн блок   90 хэмд хүрээд байна. Тэгсэн ч мэргэжилтнүд тогоог зогсооход хараахан бэлэн бус байна. Одоогоор датчикуудын нарийн үзүүлэлтийг нягтлах шаардлагатай байгаа, шинээр цацраг идэвхит бодис урсах эрсдлийн тоооцоог хийх ёстой.”Фукусима-1” АЦС-ын тогоонуудыг зогсоох ажил энэ оны эцэс гэхэд дууссан байх ёстой юм. Одоо мэргэжилтнүүд АЦС-ын доод давхраас цацрагийн хортой усыг цэвэрлэж байна.