Ливийн удирдагч асан Каддафийн хүү Саади Си-Эн-Эн телевизэд өгсөн ярилцлагадаа эцэгтэйгээ хоёр сар уулзаагүй гэжээ. Саадийн ярьснаар, тэр Муаммар Каддафи одоо хаана буйг нь мэдэхгүй гэнэ. Түүний ах Сеиф аль-Исламын тухай бас ямарч мэдээлэлгүй байгаа аж. Саади Каддафи Си-Эн-Эний сэтгүүлчид хэлэхдээ тэр өөрөө Бани-Валид хотоос холгүй байгаа гэж. Энэ хот одоогийн байдлаар босогчдын бүслэлтэнд ороод байгаа юм. Тэрээр хэлэхдээ, ливийн мөргөлдөөнд эцгийнхээ талд ч биш, сөрөг хүчний талд ч орохгүй, дундын байр суурийг баримталдаг гээд босогчидтой энхийн яриа, хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэж цохон тэмдэглэжээ.
Каддафийн хүү эцэгтэй гээ хоёр сар уулзаагүй гэж байна

Photo: EPA