Өнөөдөр Каирт Египтийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг шүүх ажиллагаа сэргэнэ. Түүнийг энгийн олон жагсагчдын амийг  хөнөөсөн ба авилгалд яллаж байгаа юм.  Энэ бүх ялыг Мубарак зөвшөөрөхгүй байгаа  юм. Түүнчлэн түүний хоёр хүү Гамаль, Алдаа нарыг болон полицын өндөр тушаалын 6 хүнийг яллаж байгаа аж. Энэ удаа шүүх хурал хаалттай болно. Шүүх ажиллагааг телевизийн сувгаар гаргах нь түүний талынхан болон хуучин төрийн тэргүүнийг эсэргүүцэгчдийн хооронд шинэ мөргөлдөөнд хүргэхээс болгоомжилж байгаа аж. Мубарак болон түүний хамтран зүтгэгч нарт тулгаж байгаа үндсэн гол шалтгаан бол жагсагчдын амийг хөнөөсөн явдал бөгөөд тэдэнд цаазын ял өгч  магадгүй байна.