Тажикистан, Ираны хамтран барьж байгуулсан Сангтудинскийн  УЦС-2 дахь  нэгдүгээр агрегатыг өнөөдөр ашиглалтанд орууллаа.   Хоёр орны ерөнхийлөгч нар Эмомали Рахмон,  Махмуд Ахмадинежад нар бэлэгдлийн  товчийг дарлаа.  Вахш Сангтудинскийн УЦС-ийн  хүчин чадал нь 220 МВт, төслийн хүчин чадал нь 220 сая доллар бөгөөд Иран улс 180 сая  долларыг, Тажикистан улс үлдсэн 40 сая долларт хөрөнгө оруулжээ.Хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар  УЦС-ыг ашиглалтанд оруулсны дараа Иран  улс 12,5 жилийн турш эрчим хүч  борлуулсан ашгийг бүгдийг нь авсны дараа, Тажикистан улсын өмч болох аж. Ням гаригт болсон  Ахмадинежад, Рахмон нарын албан ёсны хэлэлцээрийн үеэр Ираны ерөнхийлөгч  УЦС-ыг ашиглалтанд оруулсны дараа Ираны тал  Тажикистаны хойд  хэсгийн Зерафшан гол дээр усан цахилгаан станцыг барих ажлаа эхлүүлэхэд бэлэн байгаа тухай  мэдэгдэв. Хоёр орны удирдагчдын  уулзалтын дүнд нилээд хэдэн баримт бичигт  гарын  үсэг зурсан бөгөөд тухайлбал, Эрчим хүчний  яамуудын хооронд хамтын ажиллгааны Санамж бичиг болон  Душанбе-Худжанд авто замын “Истикол” хонгилын барилгын ажлыг дуусгах тухай Санамж бичгийг тус тус үзэглэжээ.