Босогчид Бани-Валид хотыг эвээр буулган авах тухай   Муаммар Каддафийн талынхантай тохиролцож чадсангүй. Сөрөг хүчнийхний цэргийнхэн  хотыг эзлэн авах ажиллагаагаа даруй эхлэхэд бэлэн байна.  Триполь хотоос зүүн-өмнөд хэсэгт 70 км зайд оршдог энэ хот Каддафийн талынханы хяналтандаа аваад байгаа цөөн хотуудын нэг юм. Нилээд хэдэн цэргийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар  Бани-Валид хотод Каддафи өөрөө болон түүний хүүхдүүд Сейф аль-Ислам,  Саади нар байж болзошгүй аж. Түүнчлэн Каддафын төрсөн хот  Сиртагийн төлөө тулалдаан үргэлжилсээр байна. Зэр зэвсэг  хүрээлцээгүй байгаа ч иргэд  хэдэн долоо хоногийн турш   зэвсгээ хураалгах дургүй байна.   Гэрчүүдийн мэдүүлж буйгаар Сиртад байдал хямралд ойртож байна. Трипольд Ливийн шинэ эрх баригчид    Каддафийн ойр дотны хүн –Ахмед Абдалла Оуныг баривчилжээ.  Тэрээр хурандаатай  69 онд  төрийн эргэлт хийлцэж, Каддафи засгийн эрх барих болсноос хойш хамт байсан юм.