0Ливийн босогчид Каддафигийн талынханд тавьсан тулган шаардалтынхаа хугацааг сунгалаа. Энэ тулган шаардалт 7 хоног буюу 9-р сарын 10 хүртэл үргэлжлэх ба үүний дараа босогчдын хүч хотыг дайрах болно гэж сөрөг хүчний засгийн газрын тэргүүн Мустафа Абдель Жалиль мэдэгдсэн байна. “Эрэгцүүлэн бодох хугацааг” Сирт, Бани-Валид, Аль-Жуфра, Сабха хотууд хүлээж аваад байна. “Бид цус урсгах, эвдрэл сүйтгэл хийхээс аль болох зайлсхийхийг хичээж байна” гэж Жалиль хэлжээ. Каддафигийн дэглэмийг эсэргүүцэгчид Ливи улсын бараг бүх нутгийг хяналтандаа аваад байна.