АНУ БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж илгээлээ гэж “Интерфакс” агентлаг мэдээллээ. Хөнөөлт усны үерт нэрвэгдэгсэдэд зориулсан хүмүүнлэгийн ачаатай америкийн онгоц Пхеньянд газардлаа. Сарын өмнө АНУ-ын засгийн газар бага зэргийн эм, эмийн бэлдмэл, хөнжил, майхан зэргийг оролцуулсон тусламж үзүүлье гэсэн саналыг Пхеньянд тавьсан билээ. Энэ байдал нь хоёр улсын хоорондын харилцаа жаахан ч гэсэн дулаарч магадгүй гэсэн дохио болж байна гэж улс төрчид үзэж байна. Нью-Йоркт 7-р сард АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид уулзаж хэлэлцээр хийсэн юм.