“ВОУ-НОУ” нэрээрээ алдаршсан “Мегатонны в мегаватты” гэдэг америкийн хөтөлбөрийн хүрээнд өндөр хэмжээнд баяжуулсан 500 тонн уран гаргаж авахаас 425 тонныг гаргаж авсан байна. Тус төслийн оросын талын “Росатом” улсын нэгдлийн түнш АНУын баяжуулах ЮСЕК нэгдэл энэ тухай мэдэгдлээ.1993 онд гарын үсэг зурсан засгийн газар хоорондын гэрээнд оросын цэнэгт хошуунаас гаргаж авсан ураныг АНУ-ын АЦС-уудад түлшний хувиар хэрэглэнэ гэж заасан юм. Энэ өдрийг хүртэл гэрээг 85%-тай хэрэгжүүлээд байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм хэмжээний ураныг дахин боловсруулна гэдэг нь 17 мянган цөмийн цэнэгт хошуу устгасантай тэнцэх ба гаргаж авсан түлш нь 10 гаруй тэрбум баррель нефтьтэй тэнцэнэ гэсэн үг юм.АНУ ийм хэмжээний нефтийг хоёр жил гаруй хугацаанд импортоор авдаг юм. Оросын эдийн засаг хүнд байдалд байсан эхний үед энэ төсөл ОУ-ын хувьд чухал ач холбогдолтой байсан, харин одоо байдал өөрчлөгдсөн гэж атомын шинжээч Булат Нигматулин тэмдэглээд: «Энэ гэрээг байгуулах үед ОУ-д мөнгө байгаагүй юм. Тэр үед энэ гэрээ ач холбогдолтой байсан. Өнөөдөр манайд хямрал алга бид долларт “сэлж” байна. Түлшний үнэ тэртэй тэргүй л нүүрс устөрөгчийн түүхий эдээс хамааралтай байна. Нефть 10-30 доллар байхад бид ураныг зарж байсан, одоо нефть зуу гаруй доллар болоод байна шүү дээ» гэлээ. Одоогийн нөхцөл байдалд гэрээг сунгах нь ОУ-ын хувьд ямарч ашиггүй гэж шинжээч үзэж байна. Ер нь гэрээний хугацаа 2013 онд дуусна. Үүний дараа хамтын ажиллагаа арай өөр нөхцлөөр үргэлжлэх болно. Тэгээд ч америкийн АЦС-уудын тэн хагас нь оросын ураны хүчинд цахилгаан үйлдвэрлэж байгаа юм. Харин хамтын ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд ЮСЕК энэ оны 3-р сард оросын түнш “Техснабэкспорт” компанитай яримгүй баяжуулсан уран 10 жил нийлүүлэх шинэ гэрээ байгуулсан байна. Энэ гэрээ ОУ-д 3 тэрбум долларын ашиг өгөх юм. Тэгэхдээ гол нь мөнгөндөө биш. Түлшийг зэвсгийн цэнэгнээс үйлдвэрлэхээ болино гэж Булат Нигматулин хэлээд: «Энэ нь ашигтай юм. Бид баяжуулалтын талаар хүчирхэг, дэлхийн хүчин чадлын 50% нь манайд байна. Хэрвээ бидэнд манай ч юмуу, өөр орны байгалын уран өгвөл бид баяжуулаад л дор нь зарна. Энд харин зөвхөн өөрийнхөө технологийг ашиглана. Орчин үеийн үнэ бий болж байна. Ихээхэн ашигтай болно» гэлээ. Дэлхийн зах зээл дээр уран нийлүүлэх өрсөлдөөн аажмаар өсөж байна. ОУ-аас гадна францчууд цөмийн түлш үйлдвэрлэж байна, Хятад улс баяжуулах хүчин чадалтай байна. Ер нь атомын эрчим хүч хөгжсөн ямарч орон цөмийн түлш үйлдвэрлэнэ. 2013 оноос хойш АНУ-д нийлүүлэх баяжуулсан ураны бүтээгдхүүний нийлүүлэлт, америкийн мужуудад ажиллаж байгаа бүх реакторуудын 20% болно.