ОУ өнгөрч буй долоо хоногт ШҮЗ-ийг Ливи улсын хууль ёсны төр засаг гэж хүлээн зөвшөөрлөө. Энэ нь 9-р сарын 1 байлаа яг энэ өдөр 42 жилийн өмнө хурандаа Муаммар Каддафи Идрис хааныг түлхэн унагааж байсан юм. Энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил, Маргелов, ШҮЗ-ийн дарга Абдел Жалильтэй уулзсан юм. Парис хотноо болсон дэлхийн 63 орон оролцсон “Шинэ Ливийн анд нөхөд” олон улсын бага хурлын үеэр энэ уулзалт болсон юм. ШҮЗ-ийн тэргүүнтэй хийсэн уулзалтынхаа дүнг Михаил Маргелов ийнхүү үнэлсэн юм: «ОУ, ШҮЗ-ийг хүлээн зөвшөөрсөн явдлыг ливийн удирдагчид зарчмын хувьд эерэгээр хүлээж авсан. Манай улс төрийн энэ алхамыг ч үнэлсэн» гэлээ. ШҮЗ-ийн удирдлагыг Москвад ойрын үед урьсан явдал энэ алхамуудын нэг байсан юм. Гол зорилго нь улс төр, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх явдал юм. Энэ хойд африкийн орныг шинэчлэхэд ОУ оролцох замын картыг хэлэлцүүлэхээр ерөнхийлөгч Д.Медведев Триполи явахыг Маргеловт даалгажээ. НҮБ-ын шугамаар Ливи улсад ажиллах олон улсын ажлын хэсэгт ОУ оролцоход бэлэн байна гэдгээ Москва Триполийн шинэ төр засагт бас мэдэгдсэн юм. Ливи улсад ажиллах олон улсын байгууллагын оркестрийн эхний хийлийг НҮБ тоглох ёстой. Парист болсон бага хуралд оролцогчид бараг бүгдээрээ үүнтэй санал нэгдсэн нь Михаил Маргеловт хурлын дүнг “нааштай” үнэлэх үндэс суурь нь болсон юм: «Ливийн талаарх холбоо барих бүлэг гэгчийн оршин тогтнох асуудалд  “Шинэ Ливийн анд нөхөд” бага хурал цэг тавилаа. Энэ бүлгийн ажлыг ОУ анхнаасаа дэмжээгүй юм. Ливийн шинэ удирдлага үндэсний эв нэгдлээ хангахад нь тусламж үзүүлэх болон Ливи улсыг сэргээн босгоход НҮБ бүх талын бүрэн дүүрэн оролцоотой байх ёстой гэдгийг энэ бага хурал шийдэж өглөө» гэж тэр хэлсэн. Ливи улсад сөргөлдөөн хагас жил үргэлжилж байна. Энэ бүх хугацаанд ОУ сөрөг хүчинтэй нягт хэлхээ холбоотой ажиллаж байлаа. Сөргөлдөөнийг улс төрийн гольдролд оруулах, цус асгаруулах явдлыг даруй зогсоохын төлөө эдгээр алхамуудыг хийж байсан юм. Энэ бол “бидний ялалт гэсэн” шалтагаар барууныхан Жамахирийн өвийг хуваахдаа ОУ-ыг Ливи улсаас шахан зайлуулахыг оролдож байна. Ийм нөхцөл байдалд ливийн шинэ засгийн газартай харилцаагаа хөгжүүлэх тухай гаргасан Москвагийн мэдэгдэл юуны өмнө тус бүс нутагт өөрийн улс төрийн ашиг сонихолыг хадгалахад чиглэгдсэн юм. Урьд нь байсан эдийн засгийн хэлхээ холбоогоо хадгалахын тулд ОУ ливийн шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ харилцаа Ливи улсад хямрал эхлэхээс өмнө үнэхээр өндөр түвшинд байсан гэж Дорно дахиныг судлаач,улс төрч Станислав Тарасов сануулаад: « “Ливийн бялууг” хуваахад хоцорч болохгүй гэсэн санаа оросын улс төрийн бодлогын ливийн чиглэл дээр харагдаж байна. Эхний ээлжинд эдийн засгийн төслүүд гарч ирэх байх гэж шинжээчид үзэж байна. ОУ-ын эдийн засгийн хохирол 10 тэрбум доллар болно гэж эдгээр шинжээчид тооцсон байна» гэж тэр ярилаа. Ливи улс дахь оросын компаниудын ашиг сонирхолыг хамгаалах ажлаа оросын төр засаг үргэлжлүүлнэ гэж Кремлийн эх сурвалж саяхан мэдэгдсэн байна. “Бид хамгаалаад зогсохгүй, тодорхой арга хэмжээнүүд авч байна. Энэ асуудлыг засгийн газар шийдвэрлэж байна” гэж түшмэл батлан илэрхийлсэн байна.