Ливийн орд газруудад ажиллаж байсан ОХУ-ын нефтийн компаниудыг Ливид буцаах асуудлыг Ливи улсын шинэ засгийн газартай хэлэлцэх асуудлыг Эрчим хүчний яам заавал судлан үзэх ёстой. ОХУ-ын Эрчим хүчний яамны сайд Сергей Шматко энэ тухай “Россия-24” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө Ливи улсад “Газпром нефть”, “Татнефть” нефтийн компаниуд ажиллаж байсан юм. Жирийн тайван амьдралд шилжих болон дэд бүтэцийг сэргээх, хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн тогтвортой байдал Ливи улсад бий болох ёстой гэж Шматко хэллээ. Ливи улсад нефтийн салбарыг сэргээн босгох ажил 1-1,5 буюу түүнээс олон жил болно гэж шинжээчд үзэж байна гэж сайд тэмдэглэсэн байна. Ливи улс дахь ашиг сонирхолоо ОХУ хэзээч хамгаалах болно гэж Шматко онцлон тэмдэглэлээ.