ОУ-д төрийн Думын кампанит ажил гараандаа орлоо. “Оросын парламентийн доод танхимын депутатуудыг 12-р сарын 4-нд сонгох тухай” ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлиг өнгөрч байгаа долоо хоногт нийтлэгдлээ. Ирэх сонгуульд “Нэгдсэн ОУ” нам доод танхимд олонхи болж чадах уу үгүй юу, шинэчлэгдсэн “Правое дело” нам хэрхэн амжилттай оролцох бол гэсэн хэд хэдэн таамаг байгаа юм. Сүүлийн саруудад сонгуулийн өмнөх идэвхижилтээ ихээр харуулж байсан намууд энэ долоо хоногийн эхээр сонгуулийн ажлаа албан ёсоор эхэллээ. ОУ-д бүртгэгдсэн доод танхимд суудалтай болон суудалгүй намуудын тэргүүнүүдтэй ерөнхийлөгч Д. Медведев уулзахдаа, “Хамгийн гол нь шинэ Дум, оросуудын үзэл бодол ашиг сонирхолыг өргөн хүрээтэйгээр илэрхийлэж байх ёстой, үүний төлөө л сонгууль явуулах хуулинд өөрчлөлт оруулсан билээ” гэж мэдэгдлээ.“Петербургийн бодлого” сангийн ерөнхийлөгч Михиал Виноградовын үзэж байгаагаар депутатын 450 суудлыг 3 нам л хоорондоо хуваах байх: «Өнөөдрийн байдлаар улс төрийн хүчний хувиарлалт доорхи байдлаар харагдаж байна. Төрийн Думд “Нэгдсэн ОУ”, “ОХУКН”, “ЛАН” энэ 3 нам л баталгаатай орно. Харин “Шудрага ОУ”, “Правое дело” намууд орох магадлалтай. “Нэгдсэн ОУ” намын рейтинг унах асуудал тус намын үндсэн гол асуудал болж байна” гэж тэр хэллээ. Эрх баригч “Нэгдсэн ОУ” нам олон нийтийн санал асуулгаас хархад үнэхээр дийлэгдхээргүй байна. Энэ намын төлөө сонгогчдын 50-60% нь саналаа өгөхөд бэлэн байна гэж “Улс төр” сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов үзэж байна: «“Нэгдсэн ОУ” нам европын уламжлалт социал-демократ зарчмыг баримталсан консерватив намын чиг шугам дээр зогсож байна. Төр засгийн бодлогыг бодитой хэрэгжүүлэж байгаа нийгмийн тэр давхрагад тус нам хандаж байна. Энэ нам бол төрий зохицуулалттай зах зээлийн эдийн засгийн төлөө, ОУ-ыг олон туйлт дэлхийн нэг туйл, орчин цагын дэлхий ертөнцийн бие даасан нэгэн төв байлгахын төлөө тэмцэж байна» гэж тэр ярилаа. “Нэгдсэн ОУ” нам бүх сөрөг хүчнүүдийн гол бай болно гэдэг нь ойлгомжтой, энэ байдал л түүний сонгуулийн кампанит ажлыг хүндрүүж мэднэ. Жишээ нь, “Правое дело” намын тэргүүн, тэрбумтан Михаил Прохоров ОУ-ын ерөнхийлөгчтэй уулзахдаа, сонгуульд ялалт байгуулсан намын депутатуудын тоог депутатын корпусын тэн хагас дээр нь нэг мандат гэсэн хэмжээгээр хязгаарлахыг санал болголоо. Улсын монополийн үйлчилгээний үнэд хяналт тогтоох, улсын компани болон түшмэдүүдэд хатуу хяналт тавих зэрэг асуудлуудыг өөрийн намын мөрийн хөтөлбөрт тусгасан байна. Тус намын рейтинг оны эхэнд 1%-тай байснаа 8-р сард 3% болтлоо өссөн гэж Михиал Виноградов тэмдэглээд: « “Правое дело” намын кампанит ажил хамгийн зөрчилтэй байна. Тиймээ нийгэм шинэ хүнийг, Михаил Прохоров гэдэг хувь хүнийг сонирхож байна. Нөгөө талаас тэдний сонгуулийн кампанит ажил хутгаж үймүүлсэн байдал дээр бий болж байна. Яг хатуу чиг шугам алга байна. Байдлаас харахад намын тэргүүнийхээ хөдөлгөөнөөс л шалтгаалж байна» гэж тэр ярилаа.Харин Коммунист намын талаар ярих юм бол тэд сонгогчдын 18%-ийг баттайгаар авна. Харин тэдний болзолт сонгогчид өөрчлөгдөж байна гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михиал Ремизов үзэж байна: «ОХУКН-ын сонгогчид маш олон янз болоод байна.Тэд бол ЗХУ-аа санан дурссан тэтгэвэрийнхэн биш болоод байна. Тэдний болзолт сонгогчдын дунд “шинэ сэтгэл дундуурчууд” үзэгдэх боллоо. Хамгийн гол сөрөг хүчний намын байр суурийг баттай барьж байгаа ОХУКН-д энэ сэтгэл дундуурчуудын өчүүхэн хэсэг нь очиж байгаа юм» гэж тэр хэллээ. Байдлаас харахад сонгуулийн нэрсийн жагсаалт, намын хөтөлбөр зэргээ батлах их хурал хуралдахаас өмнө, бий болсон нөхцөл байдлыг аль ч нам эдвэж чадахгүй нь ажиглагдаж байна.